Соёлын төвийн ажилтнуудын авьяас чадварын дээшлүүлэх, ур чадварыг сорих, соёлын ажилтнуудын мэргэжлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Монголын соёлын ажилтны эрин” холбооноос Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан “Соёлын ажилтны анхдугаар урлагийн их наадам”-д Завхан аймгийн Нөмрөг сумын Соёлын төвийн хамт олон аймгаа төлөөлөн амжилттай оролцон дэд байрт шалгарч гурван сая төгрөгөөр шагнууллаа. Тус уралдаанд 21 аймгийн шилдэг Соёлын төвүүд гоцлол дуу, хамтлаг дуу, гоцлол бүжиг, хамтлаг хөгжим, эрхлэгчийн үзүүлбэр, язгуур урлаг, чөлөөт үзүүлбэр гэсэн төрлүүдээр бүрэн хэмжээний найруулгатай концерт бэлтгэж оролцжээ. Сумынхаа багийг дэмжиж хамтран ажилласан Нөмрөг сумын Засаг дарга Н.Түмэндорж “Соёл урлагийг дэмжигч удирдлага”-аар шалгарав.