АЛБАН БАЙГУУЛЛАГУУД САРЫН БҮРИЙН 1-НИЙ ӨДӨР ХҮҮХДЭЭ СОНСДОГ БОЛЛОО
493 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Завхан аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласан билээ. Албан байгууллага бүр “Хүүхдээ сонсох өдөр”-ийг хичээлийн жилийн хугацаанд зохион байгуулах бөгөөд хүүхдийн үзэл бодол, санал хүсэлт, шүүмжлэлийг хүндэтгэн хүлээн авч, харилцан ярилцаж хамтдаа шийдвэрлэх юм. Тухайн сарын эхний өдөр амралтын өдөр тохиовол дараа долоо хоногийн Даваа гаригт шилжүүлэн ажиллаж байна. “Хүүхдээ сонсох өдөр”-ийн эхний уулзалтыг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Батсайхан Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийн суралцагчдын төлөөлөлтэй хийж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэд бүлгэмийнхээ ажлын талаар товч мэдээлж, цаашид хийх ажлаа танилцуулсан бөгөөд хэд хэдэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэв.

Завхан аймгийн албан байгууллага бүр хүүхдээ сонсох хуваарь гарган ажиллаж байна. Тухайлбал, Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв сар бүрийн 1-ний өдрийг 15-17 цагт хүүхдийн санал хүсэлтийг сонсож байгаа аж.

2019-09-01 18:14:29