ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ
438 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн ээлжит хурал болж дараах санхүүгийн дэмжлэгүүдийг хэлэлцэн батлав. Нийтийг хамарсан ажлын байр хөтөлбөрийн хүрээнд 24 суманд 340 ажлын байр бий болгоход 95.2 сая төгрөг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд есөн сумын 17 ахмадад 14.3 сая төгрөг, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 13 сумын 61 малчныг малжуулахад 270 сая төгрөг тус тус зарцуулж, 122 ажлын байр бий болгохоор шийдвэрлэв. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн хүрээнд ажлын байр дэмжихэд 46 иргэнд 230 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжихэд 11 иргэнд 55 сая төгрөг, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 20 иргэнд 200 сая төгрөг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд есөн иргэнд 27 сая төгрөг, нийт 512 сая төгрөгийн дэмжлэг олгосноор 246 ажлын байр бий болно. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилттой уялдуулан сумдад жижиг үйлдвэр байгуулж иргэдэд олгохоор шийдвэрлэлээ. Дээрх санхүүгийн дэмжлэгүүдийг үзүүлснээр нийтдээ 873 бүр болон байнгын ажлын байр бий болох юм.

 

Мөн хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн санаачилгын төслийг хэлэлцэн батлав.

 

Энэ оны хагас жилийн мэдээгээр Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүргүүлсэн ажил идэвхтэй хайж буй ажилгүй хүний тоо 719 болж өнгөрсөн оны мөн үеэс 23.9 хувиар буюу 227 хүнээр буурсан байна.

 

2019-10-08 12:17:09