ЦАГААНЧУЛУУТ СУМЫН АХМАДУУД БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЖ БАЙНА
837 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ахмад настнуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, хуримтлуулсан мэдлэг,  ур чадвараа залуу үедээ өвлүүлэн үлдээх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Ахмадын сургаал алт” хөтөлбөрийн хүрээнд сумын нийт ахмадын суурь судалгааг гаргаж, судалгаанд үндэслэн өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмад настны мэдээллийн сантай боллоо. Ахмадууд өөрсдийн хийсэн гар урлалын бүтээл, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэг бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэн, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Ахмадын дэлгүүр” нээн ажиллуулж байна. Ахмадууд баяраа угтан дэлгүүрийн орлогоо буяны үйлд зориулж сумын гандангийн барилгад засвар үйлчилгээ хийлээ. Цаашид ч үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон бүтээлч ажил өрнүүлэхээр төлөвлөөд байна.

 

2019-10-10 16:19:10