“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ, БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ
367 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх боловсрол болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын сайжруулсан  хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулга, арга зүйн дэмжлэг үзүүлж, орон нутагт түгээн дэлгэрүүлэх сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Улиастай суманд амжилттай зохион байгууллаа. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэгээр ахлуулсан үндэсний 36 сургагч багш сургалтыг  удирдан явуулж, Ерөнхий боловсролын сургуулийн 19 судлагдахууны 662 багш, удирдах ажилтан, 40 цэцэрлэгийн 200 багш, эрхлэгч хамрагдав. Энэ удаагийн сургалт өмнө хэрэгжиж байсан сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулсан хөтөлбөрийн агуулгатай харьцуулан дадлага ажил дээр тулгуурласнаараа онцлог байлаа.

 

 Тус сургалтаар багш нар сургалтын цөм хөтөлбөрийн агуулгын өргөсөл, гүнзгийрэл, залгамж холбоо, багтаамжийг судалж ойлгох, сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суралцахуйн удирдамж, сурах бичгийн уялдаа холбоог шинжлэн сургалтад хэрэглэх, арга зүй, үнэлгээ, хичээлд суурилсан сургалт, үйл ажиллагааг төлөвлөх зэрэг чадварыг эзэмшсэн байна.

 

 

2019-08-24 10:44:49