2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО
441 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2019-2020 оны хичээлийн жилийн багш нарын бага хурлыг “Эрх зүйн шинэчлэл-Боловсрол” сэдвийн хүрээнд  2019 оны  наймдугаар сарын 24- ний өдөр амжилттай зохион байгуулав. Бага хуралд сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, цэцэрлэгийн арга зүйч,  Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, нийт 150 гаруй төлөөлөгч оролцлоо. Бага хурлыг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Ганчимэг нар үг хэлж, Цагаанчулуут сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Нямсүрэн, Нөмрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын менежер Ц.Жавзандулам, Улиастай сумын долдугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Шанд нар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тэргүүлэгчдээр сонгогдож бага хурлын үйл ажиллагааг удирдан явуулав. Хуралд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц “Боловсрол, соёл урлагийн салбарын хөгжлийн зорилт үйл ажиллагаа”, Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Ганчимэг “Эрх зүйн шинэчлэл-Боловсрол”, Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Х.Нансалмаа, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Сарангэрэл нар “2018-2019 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хэрэгжилт, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилт” Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж “Хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллахад анхаарах зөвлөмж”, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга  Г.Мягмарсүрэн ”Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн шийдвэр, түүний хэрэгжилтийг хангаж ажиллахад боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг” илтгэлүүдийг танилцуулж төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцлоо. Бага хуралд урилгаар оролцсон ахмад арга зүйч Б.Лхамрагчаа, П.Баяраа нар төлөөлөгчдөд зөвлөгөө өгч ажиллав.

2019-2020 оны хичээлийн жилд зургаан сумын сургууль, цэцэрлэг шинэ байртай болно 

2019-2020 оны хичээлийн жилд Алдархаан сумын 50 ортой цэцэрлэгийн барилга,Шилүүстэй сумын 100 ортой цэцэрэлгийн барилга, Дөрвөлжин сумын 100 ортой цэцэрлэгийн барилга, Их-Уул сумын 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, Цэцэн-Уул сумын 160 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, Сантмаргаз сумын 320 хүүхдийн хичээлийн байр тус тус ашиглалтад орно. Баянтэс сумын 100 ортой цэцэрлэгийн барилга, Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байр, Жавхлант цогцолбор сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгын ажил тус тус эхэлнэ.

 

2019-08-25 11:46:12