Нутгийн өөрөөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, байгууллагуудын зорилт, чиг үүргийг боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, ИТХ, Тэргүүлэгчид, ажлын алба, Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагааны манлайлал, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжөөр хангах, стратеги төлөвлөгөө, байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулсан байдалтай танилцаж зөвлөмж өгөх, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага болон холбогдох ажилтнуудад сургалт хийх зорилгоор Засгийн газрын ахлах референт Х.Мөнх-Өнөр, референт Т.Оюун нар Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Сонгино суманд ажиллалаа.
Энэ үеэр нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө, чиглэл өгч ажиллалаа. Мөн төрийн үйлчилгээний хөнгөн шуурхай байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, төрийн албаны сахилга дэг журмыг бэхжүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах чиглэлээр зохион байгуулж буй ажил, хууль, Засгийн газрын болон ИТХ, Тэргүүлэгчид, Засаг даргын тогтоол, захирамж, шийдвэрийг иргэдэд сурталж буй арга хэлбэр, үр дүнтэй танилцлаа.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ