ТОСОНЦЭНГЭЛ СУМ МОДОН ГҮҮРЭЭ ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР ЗАСВАРЛАЖ БАЙНА
2150 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тосонцэнгэл сумын модон гүүр 1963 онд баригдсан 60 орчим жилийн түүхтэй ч сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар засвар хийгээгүйн улмаас зорчиход нэлээд хүндрэл үүсчээ. Тус гүүрээр сумын хөдөөгийн багийн иргэд тогтмол зорчиж төрийн  болон бусад үйлчилгээгээ авдаг ажээ. Гүүрээр зорчих боломжгүй үед ард иргэд 100 гаруй км тойрч сумынхаа төврүү орох шаардлагатай болдог байна. Тиймээс сумын удирдлагуудын санаачилгаар албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийнхээ оролцоотойгоор 75 метрийн урт, 8 метрийн өргөнтэй модон гүүрээ 50 гаруй сая төгрөгийн өртгөөр засварлаж байна.

Тосонцэнгэл сумынхан модон гүүрээ засварлахад өдөр бүр 30-40 хүн хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллаж байна. Цаашид 2021 оны улсын төсөвт хөрөнгийг нь тусгаж төмөр бетон гүүр барих шаардлагатайг хэлж байв.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2019-10-24 09:37:51