АХМАДЫН БАЯРЫН НЭГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД 300 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
495 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг ард иргэд, ахмадуудынхаа санал хүсэлтийн дагуу “Ахмадын баярын нэгдсэн үйл ажиллагаа”-г энэ жил дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Аравдугаар сарын 1-ний өдөр 24 сум тус бүр ахмадын баяраа зохион байгуулж нийт 4600 орчим ахмад настан оролцсон бол Улиастай хотод болсон нэгдсэн үйл ажиллагаанд сум бүрийн төлөөлөл 300 гаруй ахмад настан оролцлоо. Их-Уул сумын ахмадын хорооны дарга н.Халтар хэлэхдээ: Манай аймаг энэхүү үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд тогтмол, үр дүнтэй, өргөн дэлгэн зохион байгуулж хэвшсэнд ахмадууд их баяртай байна. Манай сумын ахмадууд жил бүр амралт сувиллын газруудаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж, энэ жил аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу Зартын амралтад ахмадуудад зориулсан дөрвөн байр шинээр ашиглалтад орлоо. Энэ мэтээр аймаг орон нутгийн зүгээс ахмадууддаа чиглэсэн олон сайхан ажил, бүтээн байгуулалтуудыг хийж байгаад нийт ахмадуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

 

Энэ жил Завхан аймгийн хэмжээнд нийт 1000 гаруй ахмадыг амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амраасан байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2019-10-04 18:17:58