“Ургамалд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг хөнгөн үйлдвэрлэл, хүнс үйлдвэрлийн чиглэлээр зохион байгуулж таван багийн 80 гаруй иргэн бүтээлээрээ оролцлоо. Хөнгөн үйлдвэрлэлийн төрөлд гар урлал, сур суран эдлэл, ширмэл ширдэг, загварын хувцас зэрэг 22 нэр төрлийн бүтээлүүд, хүнс үйлдвэрлэлийн төрөлд сүү цагаан идээ, суль, сульхирын гурил, талх нарийн боов, бялуу зэрэг 44 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн дэлгэгджээ. Тус үзэсгэлэн худалдаагаар 41 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Мөн энэ үеэр “Идэрчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж 35-55 насны 270 гаруй иргэн уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.