АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ 4 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭВ
1480 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөл 72.2 хувийн ирцтэйгээр хуралдаж  дөрвөн асуудал хэлэлцлээ. Эхлээд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийг ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Н.Бямбадорж танилцуулж, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 92 хувьтай хэрэгжсэн гэж үнэллээ. Зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, хөтөлбөрийн биелэлтийг оновчтой, бүрэн гүйцэт тайлагнаж, хэрэгжилтийг сайжруулж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

 

Дараа нь аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дахин дүгнэж, зөвлөлийн гишүүдийн санал хүсэлтийг тусгаж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.  Мөн аймгийн ИТХ-аар батлагдсан дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, хэрэгжилтийг дахин үнэлэх, хөтөлбөрийн зорилт, төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн тайлагнаж, эрчимжүүлэх, өөрчлөлт оруулах заалтуудыг тодорхойлон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлэхийг холбогдох хэлтэс, агентлаг, бодлогын мэргэжилтнүүдэд үүрэг болгосон юм. Хамгийн сүүлд аймгийн Засаг даргын нөөц сангийн дөрөвдүгээр улирлын тайлантай танилцаж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.

 

2019-11-28 12:53:01