ТӨВ, СУУРИН ГАЗРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДАЛ
1346 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг                                                                                                                                                                                                                                                                                  2017.10.30

 

ЭРЧИМ ХҮЧ:

 

Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбар нь 21 сумын цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээ, дэд станцын засвар үйлчилгээнд 2 бригад гаргаж, хэвийн хийгдэж дууссан.

 

            Улиастай сумын 0,4кВ-ын хуучин шугамыг шинчлэх, тоолуурын багцлалтыг хийх ажилд  8,5 сая төгрөг зарцуулж, гүйцэтгэл 85%-тай байна.  120 багцын щит хийж,  549 айл өрх, 4 ААНБ-ын тоолуурын  багцлалт, холболт монтажын ажлыг хийсэн.

 

            110/35/10кВ-ын “Улиастай” дэд станцыг 16МВА чадалтай трансформатороор өргөтгөх өргөтгөлийн ажлыг хийсэн./10кВ-ын кабелийн тунель хийгдсэн, 110кВ, 35кВ, 10кВ-ын таслууруудыг суурилуулж дуусгасан, Тунель болон лотки дээр тавих таг /100*50-тай 50 ширхэг/ хэвлэж хийж дуусгасан, Лотки -10 ширхэг,  РХ-ын панельд реленүүд суурилуулж панелийг  суурилуулан хоёрдогч хэлхээний мантажийг хийж дуусгасан/.Одоогийн байдлаар ажлын явц 95%-тай туршилт тохируулгын ажил дутуу байна.

 

            10кВ-ын “Арал бааз” ЦДАШ-ын №15-р завсарын тулгуурт,  “Төв” ЦДАШ-ын №12-р завсарын тулгуур,  “ШНХ” ЦДАШ-ын №14-р завсарын тулгуурт,  “ХНХ” ЦДАШ-ын №14-р тулгуурт кольцоо суурилуулж үерийн хамгаалалт хийсэн.

 

            110кВ-ын “Тэлмэн-Могойн голын” ЦДАШ-ын засварт 4 хүний бүрэлдхүүнтэй шугамын бригад ажиллаж ПС-70 маягын изелятор 72ш сольж, хазайсан 1ш тулгуурыг тэгшилж ажилласан

 

            Түгээлтийн алдагдлыг бууруулах зорилгоор дэд станцуудаар явж тоолуурын холболт, гүйдлийн трансформаторын алдагдал, тоолуурыг шалгаж ажилласан ба солих шаардлагатай тоолуур, гүйдлийн трансформаторуудыг нөөц сэлбэг материалаас авч сольж хэвийн болгож ажилласан.

 

Өнөөдрийн байдлаар хэт ачаалалд орж Алдархаан, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин, Завханмандал зэрэг сумдын ЦЭХ-ийг хязгаарлалттайгаар хангах нөхцөл үүсээд байгаа бөгөөд дутагдаж байгаа чадлын дутагдалыг Улиастай дизель станцаар нөхөж ажиллаж байна.

 

Дээрхи хүндрэлээс гарахын тулд 110/35/10кВ-ын “Улиастай” дэд станц дээрхи өргөтгөлийн ажлын хүрээнд 16мВа чадалтай трансформаторыг хүчдэлд залгаж ажилд оруулах Улиастай дизель станцад 1000 сая төгрөгний түлшний татаас шийдсэнээр гарна.

 

УУРЫН ЗУУХ:

 

Аймгийн Засаг даргын захирамжаар 24-н сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус уурын зуухнуудын дулаанжуулалтын тоног төхөөрөмж, шугам сүлжээнд урсгал засвар үйлчилгээг бүрэн хийлгэж дууссан.

 

Төвлөрсөн томоохон 12, төвлөрсөн бус 30, нийт 42 уурын зууханд 3-14 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Могойн голын уурхайн нүүрсний чанар муу байгаагаас уурын зуухнууд нүүрсийг эрчимтэй татан авалт хийхгүй байна. Уурын зуухнуудын санал, хүсэлтийн дагуу аймгийн Орлогч даргын гарын үсэгтэй 2017.10.10 өдрийн 2/1446 тоот албан бичгийг ”Могойн гол” ХК-нд хүргүүлсэн.

 

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, З.Эрдэнэцэцэг, Улиастай сумын орлогч дарга н.Ядамжав, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Х.Дэлгэрдалай хамтран гомдол, хүсэлт ирүүлсэн уурын зуухнууд дээр газар дээр нь 2 өдөр ажиллаж, нүүрсний чанар байдлын талаар дүгнэлтийг гаргасан.

 

Тус дүгнэлтийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Улиастай сумын орлогч дарга н.Ядамжав, уурын зуухны төлөөлөл 2 хүн хамтран “Могойн гол” ХК-ийн нүүрсний чанар байдлыг сайжруулах талаар 2017.10.20-нд очиж уулзсан.

 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ:

 

Завхан аймгийн хэмжээнд 2017 онд хийгдэх сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлтийн ажлуудаас 1 ажил ашиглалтанд ороогүй хийгдэж байна. Бусад ажлууд хийгдэж дууссан.

 

Алдархаан сумын сургуулийн хичээлийн байрны барилгын засварын ажлыг “Тэсийн бүрд” ХХК дуусаагүй хийж байна.

 

ШУГАМ СҮЛЖЭЭ:

 

Цэвэр усны 1-р өргөлтийн станцын шалыг тэгшилж цутган, гадна талаар хамгаалалтын бүсийн хайсыг томруулж стандарт хэмжээнд хүргэн, 2-р өргөлтийн машин заалны шалыг тэгшилж уклон гаргаж цутган резин болдог будгаар будан, заалны 6 ширхэг цонхыг вакум цонхоор сольж амалгааг хийсэн.

 

Ус түгээх байр №1, 16, 17 дугаар цэгүүдэд эрүүл ахуйн хамгаалалтын бүс хийж, 19-н ус түгээх байрны урсгал засвар хийлээ.

 

Цэвэр усны салбар шугам болон орон сууцны оруулга хаалтуудад сальник шахаж зарим хэсгийг шинээр сольсон, төв болон салбар цэвэр усны шугаманд 9, 10 сард 36 удаа усны алдагдал гарсаныг цаг алдалгүй бүрэн засварласан.

 

Нийт цэвэр усны 36 метр шугам шинээр сольж, бохир усны 12 км шугам, 230 ширхэг худагт угаалга цэвэрлэгээ хийж, бохир усны 20 ширхэг худагт ам өрлөг хийн, таг люкийг сольсон.

 

Мөн галын модыг 3,6 сая төгрөгт бэлдэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90% бүрэн хангасан.

 

 

                                                                                                               Хөрөнгө оруулалт, хөгжлийн

                                                                                                                 бодлого, төлөвлөлтийн

хэлтсийн мэргэжилтэн:                           Х.Дэлгэрдалай

2017-10-30 18:24:53