Эрүүл мэнд
930 ХҮН ҮЗСЭН БАЙНА

                             “ЭРҮҮЛ МЭНД – ЭРС ШИНЭЧЛЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН
                                   2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 128 дугаар тогтоолоор  “Эрүүл мэнд – эрс шинэчлэл” хөтөлбөрийг батлуулан 2014 онд ОНХС-аас 200 сая төгрөг төсөвлөн, аймгийн Эрүүл мэндийн газар, орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго: Иргэдийг эрүүл мэндийн тусламж хайх мэдлэгтэй болгоход иргэд, байгууллага, хамт олны оролцоог нэмэгдүүлж, эмч эмнэлгийн ажилтны эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх ур чадварыг сайжруулж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн дундаж наслалтыг уртасгах.

2014 оны эхний хагас жилийн байдлаар дараах үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

  1. “Өрнөх хөгжил сүлжээ” төрийн бус байгууллагатай хамтран 24 сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  31 нийгмийн эрүүл мэндийн арга зүйч, 17 сумын 42 багийн эмчийг нийгмийн эрүүл мэндийг чиглэлээр чадавхжуулах сургалтанд хамруулж, сургалтын гарын авлага материалаар хангасан.
  2. “Эрүүл энх” төрийн бус байгууллагатай хамтран эрүүл мэндийг дэмжигч “байгууллага, хамт олон” “Гэр бүл”, “Хувь хүн” шалгаруулах журам боловсруулан, олон нийтэд сурталчилах ажил хийгдэж байна.
  3.   Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сантай хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд “Цэцбилэгт үйлс” төрийн бус байгууллагатай хамтран алслагдсан бүс нутгийн хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэндийн туслам хайх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.
  4. “Эмч эмнэлгийн мэргэжилтний холбоо” төрийн бус байгууллагатай хамтран 252 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд “Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний маркатинг, байгууллагын соёл, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулсан.
  5. “Итгэл” сантай хамтран аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөнгөвчлөх тусламж үйлчилгээний 6 ортой тасгийг шинээр нээн ажиллуулж байна.
  6. Сум дундын эмнэлгүүдийг үндсэн нарийн мэргэжлийн эмчээр хангах ажлын хүрээнд Шилүүстэй суманд ажиллуулахаар гэрээ хийсэн мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн резидентурын сургалтанд дэмжлэг үзүүлж байна.

2016-03-03 03:10:01