Завхан аймагт “Tөрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Aрхив албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэг боллоо.
2193 ХҮН ҮЗСЭН БАЙНА

         Монгол улсын Засгийн газрын “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 2019 оны 150 дугаар тогтоол болон  Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжаар баталсан удирдамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг орон нутгийн хэмжээнд  зохион байгуулах салбар комиссыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулан аймгийн Засаг даргын 2019  оны А/157 дугаар захирамжаар томилж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа.    

        Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын урьдчилсан үзлэгийг 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд  218 байгууллагад амжилттай зохион байгуулж, ажилласан.

 

       Монгол улсын Зам тээврийн Хөгжлийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт 2019 оны 06 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд ажиллаж, Хууль зүй дотоод хэргийн Яамны Сайдын баталсан дүгнэх үзүүлэлт, аргачлалын дагуу  “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгууллаа. 

Улсын үзлэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Тэс, Баянтэс сумууд хамрагдлаа.

Улсын үзлэгийг Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт,  архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал гэсэн 4 үндсэн үзүүлэлтээр дүгнэснээс төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт хамгийн өндөр буюу 96,7 оноогоор, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал 95,6 оноогоор, албан хэрэг хөтлөлт 84,6 оноогоор, архивын үйл ажиллагаа 83,7 оноогоор тус тус үнэлэгдэж, аймгийн хэмжээгээр 90,2 хувь буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ.

 

2019-06-24 07:34:18