ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
842 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах Төв комиссын хуралдаанаар Ерөнхий шалгалт авах өдөр, хуваарьт дараах өөрчлөлтийг оруулан шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 15-р тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол, журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн иргэдийн тоо, танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргээс хамаарч Ерөнхий шалгалт авах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлж, дор дурдсан хуваарийн дагуу зохион байгуулахаар тогтсон. Үүнд:

Ерөнхий шалгалтыг:

Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд,

21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр,

Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг:

Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дүн шинжилгээ хийх чадварыг:

Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус авахаар шийдвэрлэжээ.

 

Тухайн өдрүүдэд шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт нэгэн зэрэг эхлүүлнэ.


Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.

            Шалгалт авах хуваарийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09,00 цагт Төрийн албаны зөвлөлийн системд байршуулна.

Төрийн албаны зөвлөл болон Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл, зааварчилгааг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15.00 цагт аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулах тул шалгалтад бүртгүүлсэн иргэд тогтсон хугацаанд хүрэлцэн ирж, зөвлөгөө, мэдээлэлд хамрагдахыг урьж байна.  

Холбогдох утас: 99024722, 98668165, 70462801

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

2019-11-12 09:43:29