A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
646 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ӨӨДЛӨХ АЙЛ ҮҮДНЭЭСЭЭ

 

Аймгийн Засаг даргын анхны захирамжаа “Албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг Үндэснийхээ босоо Монгол бичгээр хослуулан хаягжуулах тухай захирамж гаргаж бүх албан газрууд нэгдсэн стандартын хаягтай боллоо.

 

ЗАН САЙТАЙ ЗАВХАНЧУУДЫН МААНЬ ЗАМ САЙЖИРЛАА

 

Ажлын гараагаа алтан шар замаа засахаас эхлүүлэн ард иргэд, албан байгууллагуудынхаа сэтгэлийн дэм, хамтын хүчээр Загастайн давааны зам, Ганцын давааны замуудаа бүрэн засварласнаас гадна Улиастай хотын гэр хорооллын замуудаа ч засч дууслаа.

 

 

 

ИРГЭДЭЭ СОНСОЖ, ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТРАН АЖИЛЛАНА

Засаг даргын Иргэдээ сонсох 7046-1212 утсыг нээн ажиллуулж, Төр иргэний холбоог ойртуулж, иргэдийнхээ санаа бодол, тулгамдсан асуудлыг байнга сонсох, шийдвэрлэх, иргэдээс ирсэн сайн санал санаачлагыг бодлого шийдвэртээ тусган ажиллаж байна.

 

ОЮУНЛАГ ЗАВХАНЧУУДЫН ИРЭЭДҮЙ ХОЙЧ БОЛСОН ӨСВӨР ҮЕИЙНХЭН ОЮУН УХААНАА ТЭЛСЭЭР БАЙНА

 

Дэлхийн шатрын холбоонд 11.000 хүүхдийг элсүүлж, Овог нэр, ID дугаар бүхий цахим картыг хүүхэд бүрт өгсөн бөгөөд энэхүү картаа ашиглан дэлхийн өнцөг булан бүрт суугаа шатар сонирхогчидтой онлайнаар тоглох боломжийг бүрдүүллээ. Ингэснээр Завхан аймгийн хүүхдүүд дэлхийн мастеруудтай тоглож, Оюунлаг Завханчуудын ирээдүй хойч болсон хүүхэд багачууд оюун ухаанаа тэлсээр байна.

 

 

 

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын зам барилгын ажлыг эхлүүлээд байна.

 

 

“ЭМНЭЛГИЙН ОР” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

 

Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Сум дундын эмнэлгүүд, Сумын эрүүл мэндийн төвүүдийн 300 орыг  Олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран орчин үеийн эмнэлгийн зориулалт бүхий ороор бүрэн шинэчиллээ.

 

ЦЭВЭР ХОТДОО ЦЭМЦГЭР АМЬДАРЬЯ

 

“ЦЭВЭР-УЛИАСТАЙ” аяныг өрнүүлж албан газар, аж ахуйн нэгж, иргэдээ уриалж Улиастай сумаа хогноос нь салгалаа. Мөн эхний ээлжинд зам дагуух айл өрхүүдийнхээ хашааг зосдож, хаалгыг нь будаж сэргээх ажлыг эхлүүллээ. Энэ хавраас айл өрх, албан газрууд өөрсдийнхөө хүч бололцоог дайчлан хашаа хороо, гадна өнгө үзэмжээ сайжруулах ажлыг төлөвлөн аймгийн Засаг даргын 07 тоот албан даалгавар гаргалаа.

 

ЦЭВЭР УСНЫ ШУГАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

 

Энэ өвөл Улиастай хот цэвэр усаар тасарч, хөлдөж болзошгүй эрсдэл үүсээд байсан бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдсэнээр 30 гаруй жил засвар шинэчлэлт хийгээгүй 1,2 км цэвэр усны хос шугамыг бүрэн шинэчилж ашиглалтанд орууллаа.

 

               ӨВС ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦӨӨ БЭЛТГЭЛЭЭ

Аймгийн аюулгүйн нөөцөд 224 тн байгалийн хадлан, 80 тн хивэг бэлтгэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж малчны хот, сум, аймаг, улсын нөөц гэсэн 4 шатны өвс тэжээлийн нөөцөө бүрэн бүрдүүллээ.

 

ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ АШИГЛАЛТАНД ХҮЛЭЭН АВЛАА

 

Тосонцэнгэл сумын 500 хүний суудалтай соёлын төв, Улиастай сумын 2 дугаар цэцэрлэг, Улиастай сумын Ахмадын ордон зэрэг дуусаагүй барилгуудын барилга угсралтын ажлуудыг бүрэн дуусгаж ашиглалтанд хүлээн авлаа. Мөн Жавхлант цогцолбор сургуулийн 160 хүүхдийн хичээлийн байрны засварыг дуусгаж ашиглалтанд орууллаа.

 

ДИЛОВ ХУТАГТЫНХАА ИХ ШҮТЭЭНИЙГ ЗАЛЛАА

 

Монгол улсын тусгаар тогтнол, сайн сайхны төлөө бүхий л амьдралаа зориулж,  Нэгдсэн үндэсний байгууллагад элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Дилов хутагтын лагшин биеийн адистат их шүтээнийг жанч халснаас нь хойш 51 жилийн дараа төрсөн нутагтаа залж нутаг орон, уул усаа аргадаж нутгийн түмнийхээ заяа буяныг тэгшиллээ.

 

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА

 

Хөрш зэргэлдээ улсууд болон бусад орнуудтай гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, гадны хөрөнгө оруулалтаар хийж болох томоохон ажил, бүтээн байгуулалтыг орон нутагтаа татах ажлыг үе шаттай зохион байгуулж эхлүүлээд байна.

 

 

 

 

 

2016-12-20 13:27:03