ЗАВХАН АЙМАГ 2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭР УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 5 АЙМГИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА
771 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын дагуу манай аймаг 2012 оны үйл ажиллагааны үнэлгээгээр улсын тэргүүний 5 аймгийн нэгээр шалгарч, аймгийн Засаг даргын Тамгын газар 10 сая төгрөгөөр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэ хүрээнд 10-р сарын 8-9-ний өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт З.Батбаяр, М.Сандаг-Очир нар болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн багийнхан манай аймагт ажиллаж шинээр санаачлан нэвтрүүлж байгаа ажил үйлчилгээ, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж,  сурвалжиллаа.

2013-10-16 12:23:31