Өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болж 30 гаруй төрийн захиргааны албан хаагч эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа. Ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал үг хэлсэн бөгөөд тэрээр: Төрийн албан хаагч хэмээх эрхэм нэрийг өндөрт өргөж, энэ хүндтэй албанд сэтгэл зүрхээ зориулан үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Ийнхүү төрийн захиргааны албан хаагчид тангаргын үгээ хэлсний дараа төрийн дууллаа эгшиглүүлж улмаар тангаргын бичигт гарын үсэг зурж баталгаажуулан төрийн далбаанаасаа адис авснаар ёслолын ажиллагаа өндөрлөлөө.