СУМДАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭ
728 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засгийн газрын 2013 оны 322-р тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын дагуу Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, сумдын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, улмаар үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө ямар байгааг тогтоож шаардлагатай зөвлөмж зөвлөгөөгөөр хангах, үр дүнг үнэлэх зорилгоор сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

 

 

 

 

 

 

Нөмрөг, Түдэвтэй, Сонгино, Тэс, Баянхайрхан сумдад аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг, Яруу, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Баянтэс, Асгат сумдад аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус тус ажиллалаа.

Сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд 35 шалгуур үзүүлэлтээр, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаад 10 шалгуур үзүүлэлтээр хяналт- шинжилгээ, үнэлгээ хийсэн бөгөөд үндсэн үзүүлэлтүүдэд Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, Хууль эрх зүй, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын хэрэгжилт, Төрийн албаны стандартын хэрэгжилт, Нийгмийн хөгжлийн салбарын хүрээнд хийгдэж буй ажлууд, Төсөв санхүүгийн талаар, ХАА, байгаль орчин, худалдаа үйлчилгээ, дэд бүтцийн талаарх асуудлууд тус тус тусгагдсан юм.  Түүнчлэн ажлын хэсгийнхэн тодорхой үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөгөө зөвлөмжөөр хангалаа.

Сум бүрт хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар үр дүнгийн хурал хийж бодит нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бөгөөд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын тухай сүүлийн үеийн мэдээллийг ч төрийн албан хаагчдад өглөө.

2013-11-19 03:30:14