Тосонцэнгэл сумын Прокурорын шинэ барилга ашиглалтанд орлоо
778 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын прокурорын газрын контор болон 2 айлын орон сууцны зориулалтаар барьсан барилгыг улсын комисс ашиглалтанд хүлээж авлаа. Энэхүү үйл ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын туслах Тамгын газрын дарга Б.Үнэнбат оролцсон байна. Анх энэ барилга нь 1963 оны 7-р сард 8 айлын орон сууцны зориулалтаар баригдсан ба 50 жилийн түүх өнгөрөөж хуучирч муудсан энэхүү байшинд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын прокурор өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Харин 2013 оны хөрөнгө оруулалтаар Прокурорын байгууллагаас ажилтан албан хаагчдынхаа ажиллах орчинд санаа тавьж, тохилог орчинд ажил үүргээ гүйцэтгэхэд дөхөм болох үүднээс шинэ ажлын байртай болгох ажлыг эхлүүлсний үр дүнд ийнхүү Тосонцэнгэл сумын сум дундын прокурорын газар шинэ байртай боллоо.

2013-11-25 18:06:02