“Олон нийтэд түшиглэсэн Хүүхдийн өвчний цогц менежмент” сургалт боллоо
1250 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 “Олон нийтэд түшиглэсэн Хүүхдийн өвчний цогц менежмент сургалтыг Завхан аймгийн  эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс Каритас Чех Репаблик  төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа. Сургалтыг нийт 105 багийн эмч, вакцинатор сувилагч нарт 4 бүлэг болгон зохион байгууллаа.Энэхүү үйл ажиллагааг ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн нээж , НЭМХ-ийн дарга Б.Готов, Бүгд Найрамдах Чех улсын Чехийн хөгжлийн агентлагийн мониторонгийн багийн мэргэжилтэн Х.Вероника  нар үг хэлэн сургалтын  зорилго зорилтыг танилцууллаа. Сургалтын зорилго нь багийн эмч нарын хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг хангахад шаардлагатай хоол тэжээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхдийн хооллолтонд тохиолдож буй бэрхшээл, хүндрэлийг илрүүлж арилгах,эрүүл ба  өвчтэй хүүхдэд хоол тэжээлийн зөвөлгөө өгөх, зөв зохистой хооллох, нэмэлт хоол бэлтгэх дадал эзэмшүүлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэртэй ажиллах ур чадварт сургахад оршиж байгаа юм.

Сургалтын үр дүнд:

  1. Сургалтанд оролцогчдыг сургалтын гарын авлага номоор бүрэн хангасан
  2. Сургалтанд оролцогчид 0-5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдал өсөлт хөгжилтийг үнэлэх чадвартай болсон.
  3. Энэхүү чадварыг бүрэн эзэмшсэнээр эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдийнх нь өсөлт хөгжилтийн талаарх үнэн зөв мэдээллийг хүргэж зөвөлгөө өгөх ур чадварт суралцсан
  4. ЭМЯ-ны сайдын 2010 оны 34 тоот тушаалын дагуу сар бүр анхан шатны маягт  ӨЭ-3 маягтаар  хүүхдийн өсөлт хөгжилтийг зөв үнэлж зөв мэдээ тайланг гаргаж хүргүүлэх чадвартай болсон.
  5. ЭМЯ-ны сайдын 2010 оны 34 тоот тушаалын дагуу хэрэгжиж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийг хэрхэн зөв хөтлөх болон эцэг эх асран хамгаалагч нарт зөвөлгөө өгөх ур чадварт суралцаж мэдлэгээ бататгаж баяжуулсан.
  6. Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн ач холбогдол, хэрхэн яаж хэрэглэх талаарх зөвөлгөө зөвлөмж өгөх ур чадварт суралцсан
  7. Эцэг эх асран хамгаалагч нарт 12 төрлийн хоолыг гардан хийж үзүүлж зааж сургах чадварт суралцсан.
  8. 2013-11 сарын 08-ны өдөр нийт  сургалтанд оролцогсдыг  Аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд, ЭМГ, АНЭ-ийн удирдлагуудтай уулзалдууулж тэдний санал бодол, хүсэлтийг сонсгох нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулсан.
  9. Шинэ эмийн мэдээллээр хангах 1,5 цагийн кредиттэй эмийн сургалтыг зохион байгуулж бүх оролцогчдод сертификат гардуулсан.
  10. Цаг үеийн шинэ мэдээ мэдээллээр хангах зорилгоор Томуу, томуу төст өвчний сэжигтэй тохиолдолд өвчтөнийг үнэлэх Алгоритмийг танилцуулан хувилж тараасан./ нийт 12 хуудас материалыг 104 хувь олшруулж  тараасан/
  11. Оролцогч бүрт сургалтанд хамрагдсан сертифакат гардуулсан байна.

2013-11-26 16:46:02