Хөдөөгийн багийн эмч, вакцинатор сувилагч нартай уулзалт ярилцлага зохион байгууллаа
764 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэхүү үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ж. Жамъянтив, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Үржинханд болон бусад холбогдох мэргэжилтнүүд болон хөдөөгийн 84 багийн эмч, 21 вакцинатор сувилагч оролцлоо. Энэ үеэр Аймгийн Засаг дарга Ж.Жамьяантив “2012-2016 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр” , ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн “Эрүүл мэндийн эрс шинэчлэл” хөтөлбөрийн төслийг танилцууллаа. Түүнчлэн эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж ололт бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, мэргэжилтнүүд мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө.

2013-11-26 17:03:02