Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан боллоо
676 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ны 09:00-01:00 цагийн хооронд 84 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2013 онд хийсэн ажлын тайлан 2. Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 4. Орон нутгийн 2013 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2014 оны төсвийн төсөл 5. Орон нутгийн хөгжлийн сангийн 2013 оны гүйцэтгэл, 2014 оны хуваарилалтын тухай 6. Аймгийн Аудитын газрын 2013 онд хийсэн ажлын тайлан 7. Аймгийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө 8. Баг шинээр байгуулах тухай 9. ИТХ-ын дэргэд орон нутгийн өмчийн алба байгуулах тухай гэсэн асуудлуудыг нээлттэй хуралдсан юм. Харин Засаг даргын орлогчийн тоог нэмэгдүүлэх тухай, Тэргүүлэгчдийн тоонд өөрчлөлт оруулах тухай асуудлыг төлөөлөгчид хаалттай хуралдлаа.

Хэлэлцэх асуудал тус бүр дээр төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Тэдний асуултанд холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд тодорхой хариултыг өглөө.

Энэ удаагийн хуралдаанд сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, хэлтэс агентлагын дарга мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллийг оролцуулан Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Их танхимд нээлттэй, өргөтгөсөн байдлаар явуулснаараа онцлог байлаа.

2013-12-05 10:41:03