2013.12.02 Улиастай хот
Завхан аймгийн хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлж, өөрөө өөрийгөө тэтгэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэд олон нийтийн санаачилгыг өрнүүлэн тэдний амьдралын чанарыг сайжруулах стратеги зорилтоо тодорхойлох ач холбогдол бүхий хурал боллоо.
Хуралд 24 сумын төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцон, нутгийн олон эрдэмтэн судлаачдын багийн дэвшүүлсэн үнэтэй санал санаачлагыг тусгасан Завхан аймгийн тогтвортой хөгжлийн стратегийн чиглэлийг гаргалаа. Үүнд:
-
Хүний хөгжил
-
Дэд бүтэц
-
Хөдөө аж ахуй
-
Соёл -аялал жуучлал
-
Боловсруулах үйлдвэр
-
Эрдэс баялаг
Дээрх чиглэлүүдийг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжүүлэх Мэргэжлийн багуудыг гаргаж ажиллуулна.Мэргэжлийн багийг эрдэмтэн судлаачдаар ахлуулж, орон нутгийн удирдлага, Нутгийн зөвлөл төр-хувийн хэвшлийн түншлэл хамт ажиллагааны хүрээнд боловсруулна.
-
Хүний хөгжил- Н.Бэгз Болосвсролын хүрээлэнгийн захирал ахална. Аймгийн ЕБС-иудыг -Бүсийн төв сургууль
- 12 жилийн ахлах сургууль
- 9 жилийн суурь боловсролын сургууль
- 5 жилийн бага сургууль гэсэн бүтцээр байршуулах
-
ЕБС-н Технологийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг орчин үеийн техник технологид тулгуурлан боловсруулж. Техник технологийн мэдлэгийг хүүхдэд бага наснаас эзэмшүүлэх.
-
МСҮТ-г түшиглэн мэргэжлийн чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх. МУИС-ийн Завхан сургуулийг түшиглэн инженер техникийн ажилчдыг бэлтгэх. /Хөнгөн үйлдвэрлэл салбарын ажилтан/
-
Бүс нутаг, аймаг сумдын суурь судалгааг онолын түвшинд гүйцэтгэж бизнес эрхлэгч, бодлого боловсруулагчдыг мэдээллэр хангах мэдээллийн нэгдсэн сан буюу мэдээллийн баазтай болох.
-
Гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх
-
Хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг оновчтой болгох арга хэмжээ авна.
-
Дэд бүтэц-Г.Пүрэвдорж, Доктор дэд профессор ахална. Б. Шаравсамбуу гавъяат эдийн засагч.
-
Сум суурин газрын хот төлөвлөлтийг асуудлыг цогц хэлбэрээр шийдэх.
-
Цэвэр, бохир усны шугам сүлжээг шинэчлэх. Үйлдвэрлэлийн районд нэн тэргүүнд цэвэр, бохир, дулааны шугам сүлжээний /дэд бүтцийн шугам сүлжээ/ асуудлыг шийдвэрлэх.
-
Барилгын материалын үйлдвэрлэлийн талаар нарийвчилсан суурь судалгаа хийх багийг бүрдүүлэн ажиллах.
-
Тэлмэний суурьшлын бүсэд үйлдвэр технолгийн парк байгуулах бэлтгэл хангаж эхлүүлэх, шинэ суурийнгийн ерөнхий төлөвлөгөө батлуулж хэрэгжүүлэх
-
Цэвэр шугам сүлжээг өргөтгөн, зуухны технологийг шинэчлэх, түлшний гансраг сайжруулах боломжийг гаргах
-
Барилгын түүхий эдийн нөөц боломжийн талаарх мэдээлэлийг бүх сумдаас цуглуулж нэгтгэн авах, судалгаа үнэлгээ хйиж ажиглах боломжтой
-
Хөдөө аж ахуй- Л.Чой-Иш, доктор /ҮХААЯ-н газрын дарга/ахлана. Н.Нарантуяа доктор, Ш.Цоож ШУ-ны доктор.
-
Мал сүргийн бүтэц, чанарыг сайжруулах талаар судалгаа хийж, хамтарсан экспедиц ажиллуулах
-
Завхан аймагт үр тарианы чиглэлээр газар тариаланг хөгжүүлэх.
-
Сартуул хонь, Буурал омгийн ямаа, Тэсийн хурдан удмын адуунаас гадна Үхрийнталаар судалгаа хийх. /мах, сүү, арьс, шир/
-
Хуучин байсан газар тариалангийн усжуулалтын системийг дахин сэргээн газар тариаланд ашиглах.
-
Бэлчээрийн даац тогтоох, бэлчээрийн ургамлын судалгааг хийх
-
Соёл аялал жуучлал – О.Сүхбаатар, доктор ахлана. Д.Баярсайхан доктор, О.Бат-Эрдэнэ доктор, Э.Хүрэлбаатар
Дотоодын Аялал Жуулчлалыг хөгжүүлэх. Үүний тулд:
-
Нууруудын аялал, морин аялал, завьт аялалыг зохион байгуулах.
-
Отгонтэнгэр цогцолборыг богино хугацаанд бүтээн байгуулах.
-
Орон нутгийн онцлогийг харуулсан урлаг, уран сайхны /соёлын/ тусгай хөтөлбөртэй болгох.
-
Аялал жуулчлалтай уялдуулан үйлчилгээний салбаруудыг хөгжүүлэх /авто парк, зочид буудал, зоогийн газар, хөтөч (guide), үйлчилгээний бусад салбар/
-
Боловсруулах үйлдвэр- Д.Даваасамбуу зөвлөх ахлана. А.Дулмаа академич,
-
Экспортын бараа болон импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бренд бүтээгдэхүүни бий болгохыг дэмжих, аймгийн төсвийн хөрөнгөөр орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авалтыг дэмжих
-
Үйлдвэрлэлийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх. /Улиастай, Тосонцэнгэл, Тэс/
-
Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ-үүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. /Нутгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх талаар шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх/
-
“Завханд үйлдвэрлэв” шошго бүхий брэнд бүтээгдэхүүнийг зах зээлийн багтаамж өндөртэй /Орхон, Дархан, Улаанбаатар гэх мэт хүн ам олноор суурьшсан/ газруудад борлуулалтын сувгийг бий болгох.
-
Түүхий эд материал дээр тулгуурласан нэмүү өртөг шингээсэн хувийн хэвшлийг дэмжих.
-
Завхан аймагт брокер, диллерийн компаний үйл ажиллагаа идэвхижүүлэх. Бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах замаар шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох боломжийг бүрдүүлэх.
-
Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийг жигд хосолсон байдлаар хөгжүүлэх.
-
Завханы брендийг хамтдаа бүтээх уриан дор нэгдэн ажиллаж, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод “Завханд үйлдвэрлэв” дэлгүүр ажиллуулах
-
Завханы Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Хярс нуурын загас, байгаль орчныг улсын хамгаалалтанд авах, байгаль хамгаалагчийг байнга ажиллуулах, загас агнуурын ажлыг зохих технологи, хяналтын дор явуулах арга хэмжээ авахыг БОНХЯ-д танилцуулж шийдвэрлэх
-
Эрдэс баялаг, ногоон хөгжил - Б.Пүрэвтогтох доктор ахлана.
-
Уул уурхайн ашиглалт явагдахаас өмнө ургамал болон гадаргын үнэлгээг хийлгэж, нөхөн сэргээх талаарх гэрээ хийсний үндсэн дээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх.
-
Эрдэс баялгийн, хайгуулын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулж ашиглалтыг нэгдсэн бодлогоор зохицуулах
-
Ховор, нэн ховор амьтдын тархалт, нөөц
-
Баян-Айргийн уурхайд орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх асуудлыг холбогдох газруудтай хамтран шийдвэрлэж зохион байгуулах
Мэргэжлийн багууд хурлын хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, ажлын төлөвлөгөөг чиглэл бүрээр гаргаж ажиллана.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
2013-12-06 15:08:02