“Mөрөөдлийн харшийн шинэ жил” сүлд модны наадам боллоо
731 ХҮН ҮЗСЭН БАЙНА

  Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит оны шилдэг хүүхэд шалгаруулах “Мөрөөдлийн харшийн шинэ жил” сүлд модны наадам аймгийн Хүүхэд залуучуудын ордны их танхимд боллоо. Харшийн сүлд модны наадамд  Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Засаг дарга Ж.Жамъяантив болон Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, албан байгууллагын дарга эрхлэгчид, тэргүүний шилдэг 300 гаруй хүүхэд багачууд оролцлоо. 

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийг төлөө зөвлөлийн тэргүүн Ж.Жамъянтив хүүхэд багачуудад хандан үг хэллээ

Энэ жил сурлага, урлаг, спорт, хүүхдийн оролцоо, эх орны түүх, соёл, өв уламжлал, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацуудаар 9 шилдэг хүүхдийг шалгарууллаа. Мөн Хүүхдийн төлөө буяны эзэн байгууллага, Шилдэг нийгмийн ажилтан, Хүүхдийн төлөө шилдэг залуу багш, Хүүхдийн шилдэг оролцооны байгууллагыг тодруулан шагналаа.

Энэ жилийн Харшийн сүлд модны наадмыг Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хүүхдүүд зохион байгуулснаараа онцлогтой байлаа.

Сонирхол татсан олон урлагийн номертой шинэ жил боллоо

Өвлийн өвгөн аав ирсэн бүх хүүхдэд өөрийн бэлгээ түгээсэн юм.

Завхан аймгийн Оны шилдэг 9 хүүхэд 

Овог нэр

 

Сум сургууль

 

Номинаци

Амжилт

1

Баттөр овогтой Бадрах

Баянхайрхан сумын дунд сургуулийн 8-р ангийн сурагч

Сурлагын амжилт,  танин мэдэхүй

  1. Олон улсын “Kangaroo” олимдиадад 2011, 2013 онуудад Тэргүүн байр, 1-р зэргийн диплом, мөнгөн медаль
  2.  Сэтгэх чадварын их сорилгын  улсын уралдаанаас “Топ” үнэлгээтэй
  3.  МФ болон Математик сонины нэрэмжит олимпиадуудаас Алт, мөнгө, хүрэл медальтай зэрэг амжилтуудаараа 2013 оны “Аймгийн шилдэг хүүхэд”-ээр шалгарчээ.

 

2

Дамдинхорол овогтой Анударь

Жалханз хутагт Дамдинбазарын нэрэмжит Нөмрөг сумын бүрэн дунд сургууль 11-р анги

 

Сурлагын амжилт,  танин мэдэхүй

  1. Кенгру Олон улсын олимдиадын 1-р зэргийн диплом Алтан медаль
  2.  Монголын сурагчдийн эрдмийн хүрээлэн, Монголын хүүхдийн төлөө үндэсний  газрын “Тэргүүний сурагч” алтан медаль
  3.  Сэтгэх чадварын их сорилгын 2010-2012 оны Аймаг, улсын “Топ” үнэлгээтэй
  4.  Математик, Сэтгэх садвар, Монгол хэлний олимпиадуудын улс, аймгийн алт, мөнгө хүрэл медальтай.

3

Батцэнгэл овогтой Уранчимэг

Тосонцэнгэл сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч

Сурлагын амжилт,  танин мэдэхүй

  1. Сэтгэх чадварын улсын олимпиадад 2-р байр эзэлж мөнгөн медалиар шагнагдсан
  2. Шинэ зуун авьяас төвийн шилдэг сурагч алтан медаль
  3.  Боловсрол соёлын газрын хүндэт өргөмжлөл
  4.  Математик, Сэтгэх садвар, Монгол хэл, англи хэлний олимпиадуудын улс, аймгийн алт, мөнгө хүрэл медалиудтай зэрэг амжилтуудаар 2013 оны  “Аймгийн шилдэг хүүхэд”-ээр шалгарчээ.

 

4

Бат-Амгалан овогтой Бямбаноров

Жавхлант цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч

Сурлагын амжилт,  танин мэдэхүй

  1.   Суралцах хугацаандаа аймаг,  бүсийн олимпиад тэмцээнд 10 гаруй жил амжилттай оролцож Алт, мөнгө, хүрэл зэрэг 40 гаруй медалийн эзэн болжээ.
  2.  2007-2012 он хүртэл сургуулийн шилдэг сурагчаар 5-н жил шалгарч байжээ.
  3.  Математик, химийн хичээлийн гүнзгийрүүлсэн  сургалтанд хамрагдаж Завхан аймгийн нэрт эрдэмтдийн нэрэмжит олимпиадуудад оролцож алт, мөнгөн медалиар шагнагдаж цомын эзэн болж байсан.
  4.  Спортын даам, шатар, хөлбөмбөг, гар бөмбөгийн зэрэг төрлүүдийг сонирхож олог удаагийн уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлж байсан.

 

5

 “Улаан сарнай” хамтлаг

Хүүхэд хөгжлийн төв

 

Урлаг, уран бүтээл

  1. Улсын “Өвлөн бүжицгээе” 2010,2012 уралдааны хүрэл медаль, тусгай байрын шагналт
  2.  Энэтхэг бүжгийн улсын уралдааны 2010, 2011, 2012 оны Алт, мөнгө, хошой хүрэл медаль, 2013 оны Мөнгөн цомын эзэн
  3.  Аймгийн хүүхдийн “Яргуй” наадмын 2010, 2011,2012, 2013 оны хошой алт, мөнгөн медаль зэрэг амжилт үзүүлсэн

6

Бямбасүрэн овогтой Нэргүй

Улиастай сумын бүрэн дунд IV-р сургууль 11-р ангийн сурагч

Биеийн тамир, спорт, бие бялдарын хөгжил

  1. Улсын аврага шалгаруулах Таеквондогийн 18 дахь удаагийн тэмцээнд 2-р байр мөнгөн медаль
  2.  Улсын аврага шалгаруулах Таеквондогийн 20 дахь удаагийн тэмцээнд 3-р байр хүрэл медаль
  3.  Баруун бүсийн Таеквондогийн аврага шалгаруулах тэмцээнд 2-р байр мөнгөн медаль
  4.  Монгол улсын шилдэг 1000 хүүхэд номонд оролцсон амжилтуудаар 2013 оны “Аймгийн шилдэг хүүхэд”-ээр шалгарчээ.

 

7

Батаа овогтой Ганчимэг

Бүрэн дунд III-р сургуулийн 11-р ангийн сурагч

Хүүхдийн оролцооны байгууллага

  1. 2010- 2013 он хүртэл “Ирээдүйн босго” төвийн үе тэнгийн ахлагч
  2.   “Сургуулийн залуу оточ” клубын ахлагчаар 3 жил амжилттай ажиллаж аймгийн эрүүл мэндийн газрын Ирээдүйн босго төвийн сургагч багшийн  үүрэгт ажлыг үр дүнтэй гүйцэтгэж амжилтанд хүрсэн.
  3.  Хүүхдүүдийн  эрүүл мэндийг хамгаалах, соёлч боловсон үйлчилгээг сургууль олон нийтийн газар хэвшүүлэх чиглэлээр “АХА”, “Дэвжээ”, “Центаврь” тэмцээнүүдийг  зохион байгуулж үр дүнд хүрсэн амжилтуудаараа 2013 оны “Аймгийн шилдэг хүүхэд”-ээр шалгарчээ

 

8

Балган овогтой Цэнджаргал

Улиастай сумын Дэвшил сургуулийн 11-р ангийн сурагч

Байгаль хамгаалал эрүүл аюулгүй орчин

  1. Дэвшил сургуулийн “ЭКО” клубыг 2010 онд байгуулж  тус клубээс зохион байгуулах ажлын удирдагчаар 3 дахь жилдээ амжилттай ажилласан байна.
  2.  Сургуульдаа “Ногоон орчиндоо  оюунлаг амьдарцгаая” уриатайгаар  аяныг жил бүр зохион байгуулж мэдээлэлзүйн кабинетад комьпютерийн хор шингээдэг 32 кактус, сургуулийн орчинд 50 ширхэг шар хуайс тарьж ургуулсан байна.
  3.  Дэлхийн зөн Завхан ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр ахмадуудад туслах өдрийг зохион байгуулж 30 ахмадын гэр орон, хашаа байрыг тохижуулахад цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийж тусалсан.

 

9

Дэлгэрсайхан овогтой Долгорсүрэн

Чандмань-эрдэнэ үндэсний лабортори сургуулийн 11-р ангийн сурагч

Эх орны түүх, соёл, өв уламжлал

  1. 2010, 2011, 2012, 2013 оны “Яргуй” наадмын алт, мөнгө, хүрэл медальтай
  2.  Монголын Хүүхдийн ордны “Авьяас” алтан медаль
  3.  2013 оны “Уран жиргээ” улсын уралдааны тусгай байр
  4. Эрдэнэхайрхан суманд “ Хуурын аялгуутай хүүхэд нас” тайлан тоглолтоо хийсэн
  1. 2222 морин хуурч тоглоход Эрдэнэхайрхан  сумын 40 хуурч хүүхдийг бэлтгэсэн.

 

Оны шилдэг Хүүхдийн төлөө байгуулага, хүмүүс

Овог нэр

Сум сургууль

 

Номинаци

Амжилт

1

Дашбалжир овогтой Энх-Амгалан даргатай хамт олон

УСЗДТГ

Хүүхдийн төлөө буяны эзэн байгууллага

Хүүхдийн автобус хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх 2 автобусаар тогтмол үйлчилж байгаа.

2

Ө.Цэцэгмаа

Тэс сумын бүрэн дунд сургууль

Оны шилдэг нийгмийн ажилтан

Орон нутагт хүүхдийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг байнга тогтмол зохион байгуулдаг. Уучлал ба талархалын аянг санаачлан зохион байгуулсан нь сайн туршлага болон олон газар хэрэгжиж байгаа.

3

Тэмүүлэл-1

ЖЦС-ийн

Оны тэргүүний Хүүхдийн оролцооны байгууллага

Хүүхдийг оролцоог хангах чиглэлээр

  1. Тэмүүлэл-1 хүүхдийн анхдугаар чуулганыг зохион байгуулав.
  2. Хөвгүүдийн манлайлал анхдугаар зөвөлгөөн
  3. Хүүхдийнхээ бахархан дууриах хүн нь байя эцэг, эхчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулав
  4. “Хүчирхийлэлгүй ирээдүйн төлөө хамтдаа” дэвжээ тэмцээн, Бүжгийн ертөнцөөр аялцгаая,

 

 

4

Г.Өлзийжаргал

Дэвшил сургуулийн багш

Оны шилдэг хүүхдийн төлөө залуу багш

Хүүхдийн оролцооны “Progress” суралцагчдын өөрөө удирдах байгууллагын удирдагч багш

Хүүхдийн оролцоог хангасан Дээлтэй дэвшил, “progress of the SOUZ” хүүхдийн оролцооны байгууллагын чуулга уулзалт, Очирвааний шилдэг суралцагч шалгаруулах ёслолын ажиллагааг хүүхдийгн оролцоог хангах замаар тус тус амжилттай зохион байгуулсан.

 

2013-12-31 12:05:23