Аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн 2013 оны ажлын тайлан
924 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тус хэлтэс нь  Стандартчилал тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлж,  худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон хэрэглэгчдийг стандартчилал, баталгаажуулалт, хэмжил зүйн бодлогоор дэмжих зорилт тавин ажиллалаа. 

Тус хэлтсийн захиргаа аж ахуй, баталгаажуулалтын алба, хэмжил зүйн нэгдсэн лабораторид   дарга, нягтлан бодогч, хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлтийн  ажилтан, жолооч, үйлчлэгч тус бүр-1,  баталгаажуулалтын  шинжээч-2, улсын шалгагч-4, стандартын салбар сангийн ажилтан-1, бүгд 12 орон тоотой ажиллаж, улсын төсвөөс санхүүжин үйл ажиллагаа явуулж байна.  

Аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулах эталон тоног төхөөрөмжөөр хангах  зорилт дэвшүүлснээр аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх  2013 оны  үндсэн чиглэлд тусган цахилгаан тоолуур болон дулаан даралт хэмжих 2 эталон төхөөрөмжийг авлаа.

Цахилгаан тоолуур баталгаажуулах эталон төхөөрөмж

Дулаан даралтын манометр баталгаажуулах эталон төхөөрөмж

Ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилтын хүрээнд байгууллагаа цэвэр бохир усны нэгдсэн сүлжээнд холбож, гадна тал болон зарим өрөө тасалгаанд засвар хийж,  зүлэгжүүлэн,  шинээр 3 цэцгийн мандал байгуулж, байгууллагын өмнө тулгамдаж буй эталон тоног төхөөрөмжөөр хангах зорилтын хүрээнд цахилгааны тоолуур болон дулаан даралтын багаж  баталгаажуулах зөөврийн эталон төхөөрөмжүүдийг авч, үйл ажиллагааны нэр төрөл цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Аймаг байгуулагдсаны-90, Хэмжил зүйн-90, Стандарт-60, Сорьцын-50 жилийн түүхт ойнуудыг  угтаж   9 бүтээлч ажлын төлөвлөгөө гарган амжилттай хэрэгжүүллээ.

Орон нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт, баталгаажуулалтын талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх зорилт тавьж энэ ажлын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Үүнд:
1. 15 сумын 261 худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон сумын ЗДТГ-ын ажиллагсдыг оролцуулан “Стандарт таны амьдралд” сэдэвт сургалт хийж, холбогдох хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, стандартын улсын үзлэгийн талаарх мэдээлэл өгөв.

2. “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөгдөх шинэчлэгдсэн болон шинээр батлагдсан стандарт, хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 14 суманд 184 худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан зохион байгуулав.

3. Дэлхийн стандартын өдрийг угтаж орон нутгийн иргэдэд “Стандарт түүний ач холбогдол”-ын талаар мэдээлэл хүргүүлэхээр Завхан сонинд ярилцлага өгөв.    

4. Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан Мерси-Кор ОУБ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Стандартын үр ашиг” сэдэвт онол практикийн бага хурлыг төрийн болон төрийн бус байгууллагуудын 45 хүнийг оролцуулан зохион байгуулж, орон нутгийн Шинэ Завхан телевизээр сурталчиллаа. Онол практикийн бага хуралд тавьсан 10 гаруй илтгэлээс 4 илтгэл шалгарууллаа.

5. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэр хүнд, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2013 оны Чанар эрхэмжлэгч байгууллагуудаа шалгаруулан,   байгууллагуудын туг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 3.11.21-23-ныө дрийн нэвтрүүлэг/

6. “Чанарын удирдлагын тогтолцоо ISO9000 стандарт” сэдэвт сургалтыг байгууллагын нийт ажиллагсдад 3 удаа зохион байгуулж, ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, чанарын бодлого, зорилтоо тодорхойлон, чанарын бичиг баримтуудыг боловсруулан, дотоод журмуудыг кодлон, хавтаслан, үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхэллээ. Мөн хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалт хийлгэхээр холбогдох газарт өргөдөл хүсэлт, материалаа хүргүүлээд байна.

 Мөн хугацаа дууссан, лац хөндөгдсөн, гэрчилгээ үрэгдүүлсэн болон  хориглогдсон жин хэмжүүрийн талаар мэдээлэл хийж,   Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хуулийн талаар “ Стандарт хэмжилзүй бидний амьдралд” сэдэвт сургалтыг 24 сумын 950  гаруй иргэдэд өгсөн.

2014-01-10 11:31:23