СУМДЫН ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
754 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Дайчилгааны тухай хууль, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2014 оны сургалт бэлтгэлийн ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт орон нутагт батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлого үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд сумдын ЗДТГ-ын дарга нарын Цэргийн бэлтгэл сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд аймгийн 24 сумын ЗДТГ-ын дарга нар хамрагдсан бөгөөд сургалтаар Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, зорилго, зорилт, Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, зэвсэглэл, орчин үеийн зэвсэгт тэмцлийн чиг хандлага, олон улсын энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо, батлан хамгаалах салбарын хуулиудыг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар лекц хичээл орлоо. Мөн аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар орон нутагт явуулж байгаа бодлого үйл ажиллагаа, ирэх онд хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр сумдын ЗДТГ-ын дарга нарын дунд шатар, 100 буудалт даам, гар бөмбөг, ширээний теннис зэрэг спортын тэмцээн уралдаан зохион байгууллаа. Тэмцээнд Улиастай сумын ЗДТГ-ын дарга Д.Сандагдож, Завханмандал сумын ЗДТГ-ын дарга Н.Бямбадорж, Отгон сумын ЗДТГ-ын дарга С.Энх-Оргил, Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын дарга Н.Хамжидмаа, Цагаанчулуут сумын ЗДТГ-ын дарга Г.Цэцэгмаа нар бусдыгаа тэргүүлэн оролцлоо.

2014-01-16 15:48:02