Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 279 дугаар тогтоол “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд зохион байгууллаа.
Уулзалтанд Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Тээвэр, авто замын газар, Улиастай сумын Засаг даргын тамгын газар, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү уулзалтаар
-
Улиастай хотын төлөвлөлт эрүүл аюулгүй амьдрах орчныг хангасан байдал
-
Жолооч нарын аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулах хэрэгцээ тодорхойлон ажилласан байдал
-
Осол гэмтэл хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
-
Завхан аймгийн авто ослын өнөөгийн байдал, хүн амд зам тээврийн ослоос сэргийлэх мэдлэг олгоход замын цагдаагийн тасгийн оролцоо
-
Зөрчлийг эвийн аргаар шийдвэрлэх нь
-
Онцгой байдлын үеийн бэлэн байдал сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд
-
Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулах.
-
2014 онд хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөнд санал авч, ажлын хэсэг хэлэлцэн батлах
-
Хөтөлбөр хэрэгжүүлэхэд салбар дундын сан байгуулахаар боллоо.
2014-01-20 16:08:21