Сумын Засаг дарга нарын сургалт боллоо
786 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014 онд Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого чиглэлийг танилцуулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгөх, үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт, семинарыг 1 сарын 24-25-ны өдрүүдэд Нутгийн Удирдлагын Ордонд зохион байгууллаа. Энэхүү сургалтанд 24 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар хамрагдлаа.

Сургалт, семинарыг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал үг хэлсэн бөгөөд 2013 онд ажил үйлсээрээ манлайлсан сум, баг, байгууллага, “Тэргүүний ажилтан”-ууд, Аймгийн сайн малчин, тэргүүний тариаланч, тэргүүний тариаланч хамт олон, тэргүүний фермер, тэргүүний хоршоо, мөнгөн төлийн эздийг танилцуулж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.

Сургалтын эхний өдөр “Хөгжлийн бодлогын төлөвлөлт, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр ХБХ-ийн дарга Д.Бат-Ундраа, “Нийгмийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр НХХ-ийн дарга М.Гүрсэд, Сумдын эрчим хүчний хэрэглээ хангамж, цаашдын хандлагын талаар Алтай-Улиастай Эрчим хүчний систем ТӨХК-ний Завхан салбарын менежер Ц.Улам-Оргих, “Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого, анхаарах асуудал” сэдвээр Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганбаатар, “Цэргийн алба хаах эрх зүй” сэдвээр Цэргийн штабаас, “Боловсрол соёлын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр Боловсролын газрын дарга Д.Одгэрэл, “Эрүүл мэндийн салбарын  өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр НХХ-ийн мэргэжилтэн С.Дуламжав, Хүн ам зүйн бодлого, нийгмийн хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвээр НХХ-ийн мэргэжилтэн Р.Эрдэнэтуяа, Архивын баримтыг цахимд оруулах 2014 оны “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн талаарх мэдээлэл” сэдвээр Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэл, “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдвээр  Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Бибиш, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах хуулийн хэрэгжилт” сэдвээр Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Нямжав, ХГБХХэлтсийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг ХГБХХ-ийн дарга Г.Мягмарсүрэн, “2014 онд баримтлах татварын бодлого, зорилт төлөвлөгөө” сэдвээр Татварын хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар нар тус тус мэдээлэл өглөө.

Мөн сургалт, семинарт оролцогчид энэ өдөр аймгийн Орон нутгийг судлах музейг үзэж сонирхлоо.

Сургалт, семинарын  2 дахь өдөр “2013 онд гамшгаас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, 2014 онд гамшгаас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр ОБХ-ийн дарга Ө.Болд, Төрийн аудитын хуулийн шинэчлэлийн талаар Ерөнхий аудитор Уламбаяр, “2013 оны Худалдан авах ажиллагааны товч тайлан, 2014 оны зорилт, үйл ажиллагааны талаарх мэдээлэл” сэдвээр ХАА-ны дарга Т.Пүрэвжаргал, “Эрүүл мэндийн салбарын 2014 оны бодлого, зорилт, салбар дундын хамтын ажиллагаа” сэдвээр ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн, “Аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Цэгмид, Цаг агаарын мэдээллийн талаар УЦУОША-ны дарга Э.Мөнгөнцэцэг, Улсын бүртгэлийн чиглэлээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга А.Амартүвшин, “Байгаль орчны талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр БОГ-ын мэргэжилтэн Э.Зол-Од, “Төрөөс ҮХАА-н талаар баримталж буй бодлого” сэдвээр ҮХААГ-ын мэргэжилтэн Б.Батсуурь, Нийгмийн халамжийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч буй асуудлуудын талаар НХҮХ-ийн мэргэжилтэн М.Туяажаргал нар тус тус мэдээлэл хийлээ.

Ийнхүү аймгийн ЗДТГ-аас сумдын удирдлагуудад зохион байгуулсан энэ удаагийн сургалт, семинар амжилттай болж өндөрлөлөө.

2014-01-24 17:34:02