ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ “АЛТАН ГАДАС” ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
688 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014-01-29 12:14

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ “АЛТАН ГАДАС” ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

XII ЖАРНЫ “ТИЙН ЯЛСАН” ХЭМЭЭХ УСАН МОГОЙ ЖИЛД ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ “АЛТАН ГАДАС” ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРААС ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

НЭГ. Өргөдөл, гомдол, мэдээлэл

Тус Цагдаагийн газарт 2013 онд иргэд аж ахуй нэгж байгууллагаас  3048өргөдөл, гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан нь өмнөх оныхоос 375 нэгжээр буюу 13,0 хувиар өссөн байна.

2013 ондхүлээн авч бүртгэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 349 буюу 28.0 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж, 858 буюу 70.0 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 9 буюу 2.0 хувийг нэгтгэн шалгаж шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 895 буюу 73.0 хувийг 5 хоногт, 321 буюу 26.0 хувийг 6-19 хоногт шийдвэрлэсэн байна.

ХОЁР. Гэмт хэрэг

Цагдаагийн газарт 2013 онд 300 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 54 нэгж буюу 15.3 хувиар гэмт хэргийн гаралт буурсан байна.

2013 онд б¿ðòãýãäýõ ¿åäýýсэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 73гэмт хэрэг бүртгэгдсэнээс 30 гэмт хэргийн холбогдогчийг тогтоож яллагдагчаар татаж, гэмт хэргийн илрүүлэлт 41.1  хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5 хувиар буурсан.

Гэмт хэргийн ангилалаар нь авч үзвэл:

Нийт гэмт хэргийн 181 буюу 60.0 хувь нь хөнгөн ангилалын гэмт хэрэг бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс гэмт хэргийн гаралт 40 гэмт хэргээр буюу 18.0 хувиар, гэмт хэргийн илрүүлэлт 45.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 16.2 хувиар тус тус буурсан байна.

Хүндэвтэр ангилалын гэмт хэрэг 108 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 36.0 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс гэмт хэргийн гаралт 14 гэмт хэргээр буюу 12.0 хувиар, гэмт хэргийн илрүүлэлт 35.7 хувьтай байгаа нь урд оны мөн үеийнхээс 1.4 хувиар тус тус буурсан байна.

Хүнд ангилалын гэмт хэрэг 8 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1 гэмт хэргээр буюу 13.0 хувиар өссөн байна.

          Онц хүнд ангилалын гэмт хэрэг 3 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1 гэмт хэргээр буюу  25.0 хувиар буурсан байна.

Мал хулгайлах гэмт хэрэг 32 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 27 хэргээр буюу 46.0 буурсан, илрүүлэлт 40.9 хувьтай байна. Урд оны мөн үед мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 51,3 хувьтай байсан, урд мөн үеийнхээс 10.4 хувиар буурсан.
Гудамж талбайд  56  гэмт хэрэг үйлдэгдэж бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 18.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 10 нэгж буюу 16,0 хувиар буурч, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт  хэрэг 20 бүртгэгдсэн нь  нийт гэмт хэргийн 6.0 хувийг эзэлж байгаа ба  энэ төрлийн гэмт хэргийн гаралт урд оны мөн үеийнхээс 4 нэгж буюу 17,0 хувиар буурсан байна.

           Гэмт  хэрэг үйлдэгсэд:2013 онд 300 гэмт хэрэгт 269сэжигтэн, яллагдагчаартатагдсан нь өмнөх оны мөн үеэс 61 хүнээр буюу 19,0 хувиар буурсан.Нийт гэмт хэрэг үйлдэгсэдийн  17 буюу 6,0 хувийг эмэгтэйчүүд үйлдсэн нь өмнөх мөн үеийхээс 6 буюу 26,0 хувиар буурч, 8 буюу 3,0 хувийг насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 2 хүүхэдээр буюу 25,0 хувиар өссөн байна.Гэмт хэрэг үйлдэгсэдийн 56 буюу 20,0 хувийг 18-24, 51 буюу 19,0 хувийг 25-29, 35-39,  49 буюу 18,0 хувийг 30-34 насны, 23 буюу 8,0 хувийг 40-44, 10 буюу 3,0 хувийг 45-49, 50-54 насны, 3 буюу 1,0 хувийг 55-59,  2 буюу 0,1 хувийг 60-64 насны хүмүүс гэмт хэргийг үйлдсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгсэдийг нийгмийн байдлаар нь авч үзвэл 20 буюу 7,1 хувь нь төрийн албан хаагч, 8 буюу 3,0 хувь нь хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч, 4 буюу 1,0 хувь нь төрийн бус байгууллагын ажилтан,  22 буюу 8,0 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгч, 105 буюу 39,0 хувь нь малчин, 8 буюу 3,0 хувь нь оюутан, 18 буюу 6,0 хувь нь сурагч, 84 буюу 31,0 хувь нь ажилгүй хүмүүс үйлджээ.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэн, хохирол:

Гэмт хэргийн улмаас 293  иргэн хохирсон нь өмнөх оны мөн үеэс 11 буюу 4,0 хувиар өсөв.     

Хохирсон иргэдийн 79 буюу 27,0 хувь нь  эмэгтэй хүн, 1 буюу 0,1 хувь нь 7 хүртэлх, 4 буюу 1,0 хувь нь 8-13, 6 буюу 2,0хувь нь 14-17, 27 буюу 9,0 хувь нь 18-24, 48 буюу 16,0 хувь нь 25-29, 50 буюу 17,0 хувь нь 30-34, 49 буюу 16,0 хувь нь 35-39, 44 буюу 15,0 хувь нь 40-44, 26 буюу 8,0 хувь нь 45-49, 14 буюу 4,0 хувь нь 50-54, 7 буюу 2,0 хувь нь 55-59, 5 буюу 1,0 хувь нв 60-64, 6 буюу 2,0 хувь нь 65-69, 70 ба түүнээс дээш насны  иргэд хохирсон байна.        

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 500.400,000/ таван зуун сая дөрвөн зуун мянган/ төгрөгний хохирол учирсанаас 262.200.000 буюу 52.0 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн нь зохих түвшингийн үзүүлэлтээс  8,0 хувиар доогуур байна.

Бусдыг амиа хорлоход хүргэх буюу золгүй байдлаар 16 иргэний амь нас хохирч, гэмт хэргийн улмаас 108 иргэн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэл авсан нь  өнгөрсөн оны мөн үеэс нас барсан хүний тоо 6 буюу 38.0 хувиар өсч,  гэмтсэн хүний тоо 7 нэгж буюу 6.0 хувиар буурсан.

ГУРАВ. Захиргааны зөрчил

2013 онд нийт 8662  захиргааны зөрчил бүртгэгдсэн нь   өмнөх оны мөн үеийнхээс 3709 зөрчлөөр буюу 30,0  хувиар буурсан байна.

2013 онд 7826 иргэнийг 48 823 930 төгрөгөөр захиргааны хариуцлагын тухай хуулиар торгох арга хэмжээ авсан нь   2012 оныхоос 3709 зөрчил буюу 19 108 941/ арван есөн сая нэг зуун найман мянга есөн зуун дөчин нэгэн мянга/-н төгрөгөөр  буурсан байна.

Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй, ахуйн хүрээнд архидан согтуурсан 1713 хүнийг эрүүлжүүлсэн нь урьд оныхоос 1139 хүнээр буюу 40.0 хувиар буурч, аймгийн шүүхийн болон аймаг, сумын Засаг даргын захирамжаар нийт 472 хүн баривчлуулсан нь өмнөх оны мөн үеэс 182 хүнээр буюу 39.0 хувиар өссөн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 364 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн байна.

2014-01-29 12:14:02