НЭМ-ийн чиглэлээр төрөөс баримтлан хэрэгжиж буй тогтоол, тушаал, баримт бичгийн уялдаа холбоог сайжруулж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлд сургах, зөв дадал хэвшлийг бий болгох чиглэлээр НЭМСЗ, ЭМТ-өөс бусад байгууллага, ААН, иргэдтэй хамтран НЭМ-ийн үйл ажиллагааг явуулж байна. Сумын ЗДТГ-ын дэргэд СНЭМСЗ-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан жил бүр НЭМ-ийн чиглэлээр “НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА” уриан дор хамтран үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. 2014 оны “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” НЭМ-ийн чиглэлээр явуулах анхны үйл ажиллагааг Тэс сумын НЭМ-ийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэгтэй хамтран “ ЭРҮҮЛ МЭНД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН” сэдвийн дор сумын жолооч нарын дунд зохион байгуулж Цагдаа, ЭМТ-өөс замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж “Таны эрүүл мэнд таны гарт” гарын авлага бэлтгэн тараалаа.
Мөн албан байгууллагуудын жолооч нарын дунд АВТОМАШИНЫ БАРТААТ ЗАМЫН УРАЛДААН, жолооч нарын дунд морин барилдаан, олс таталт, АХА тэмцээн, үзэгчдийн дунд цэвэр жолоочийн нямбай машин, бүрэн иж бүрдэлтэй машин, гоё хувцастай иргэн, хамгийн сайн хөгжөөн дэмжигч зэрэг хамгийн хамгийн шилдэгүүдийг шалгарууллаа. Түүнчлэн сумын жолооч нарын дундаас 2013 онд хамгийн их зам туулсан, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, аваар осол гаргаагүй олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон байдлаар шалгаруулалт явуулснаас
“Сумын 2013 оны манлай жолооч”-оор ЭМТ-ийн жолооч Я.Мөнхэрдэнэ
“Сумын 2013 оны шилдэг ачаа тээврийн жолооч”-оор Б.Алтанхуяг
“Сумын 2013 оны шилдэг хүн тээврийн жолооч-оор Б.Пүрэвсүрэн нар шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна. Энэхүү үйл ажиллагааг Тэс сумын төвөөс 3 км-ын зайд Зүрийн овооны ард зохион явуулж, Улаанбаатар хотоос “NTV” телевизийн сурвалжлах хэсгийг урьж тусгай нэвтрүүлэг бэлтгэжээ.