Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив болон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан 2 ажлын хэсэг Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2013 оны ажлын тайланг 2014 оны 02 сарын 10-аас 02 сарын 22-ны өдрүүдэд нийт 15 сумд тавиад байна. Ажлын хэсэгт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын дарга, мэргэжилтнүүд орж ажилласан бөгөөд иргэдийн асуултанд холбогдох хариултыг өглөө.
Түүнчлэн тайлан тавьсан Идэр, Тэлмэн, Их-Уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Үлдсэн 8 сумд 3-р сард багтаан тайлан тавихаар төлөвлөөд байна.
Харин аймгийн төв Улиастай сумын 6 багаас Чигэстэй, Жаргалант, Жинст багуудад Аймгийн Засаг даргын 2013 оны ажлын тайланг тавиад байгаа бол 02 сарын 24-26-ны өдрүүдэд Богдын гол, Өлзийт, Товцог багууд дээр тус тус тайлан тавих юм.