Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2013 оны А/332 тоот захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулах, нийт ард иргэдэд хөдөлгөөн, эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчилан, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг төрийн байгууллагууд сар бүр амжилттай зохион байгуулсаар байна. 2014 оны 1 дүгээр сард Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран 1. Цасан урлалын тэмцээн 2. Уулын оргил булаалдах тэмцээн 3. Цасны сумо /Эрэгтэй, эмэгтэй/ 4. Олс татах тэмцээн 5. Хос чарганы уралдаан гэсэн төрлүүдээр төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд тэмцээн зохион байгуулсан бол энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улиастай сумын ЗДТГ, ЗХ-ний 325-р анги, Хот тохижилт үйлчилгээний алба хамтран сагсан бөмбөг /эр, эм/, ширээний теннис /эр, эм/ гэсэн спортын 2 төрлөөр нийт байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд байгууллага, аж ахуйн нэгж бүрээс 6 хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг, ширээний теннисний төрөлд байгууллага бүрээс 1 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд нийт 20 байгууллагын 120 тамирчин, эмэгтэй төрөлд 13 байгууллагын 78 тамирчин, харин эрэгтэй теннисний төрөлд 32, эмэгтэй теннисний төрөлд 25 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дараах амжилтуудыг гаргалаа.
Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг Цагдаагийн газар, дэд байрыг МСҮТ, гутгаар байрыг Зэвсэгт хүчний 325-р анги эзэлсэн бол эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг Дэвшил сургууль, дэд байрыг Жавхлант цогцолбор сургууль, гутгаар байрыг аймгийн Нэгдсэн эмнэлэг тус тус эзэллээ. Харин эрэгтэй ширээний теннисний төрөлд тэргүүн байрыг МУИС-ийн Завхан сургуулийн багш Б. Мөнхбүрэн, дэд байрыг ЗХ-ний 325-р ангийн тамирчин, гутгаар байрыг ССАЖГ- ын дасгалжуулагч Мөнхсүх, шагналт дөрөвдүгээр байрыг УСЗДТГ-ын мэргэжилтэн Ж. Бадамдорж, тавдугаар байрыг Шүүхийн тамирчн Баттулга нар эзэллээ.
Эмэгтэй ширээний теннисний төрөлд тэргүүн байрыг 3-р сургуулийн багш Ариунаа, дэд байрыг Цагдаагийн газрын тамирчин Соёл-Эрдэнэ, гутгаар байрыг Аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б. Оюун-Эрдэнэ, дөрөвдүгээр байрыг УСЗДТГ-ын мэргэжилтэн Золзаяа, тавдугаар байрыг Баруун бүсийн худалдааны төвийн тамирчин Ариунжаргал нар тус тус эзэлсэн амжилтыг үзүүллээ.