Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх, байгууллагын хөгжлийг хангахад удирдах ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, сэтгэлд нийцсэн үйлчилгээний ур чадварт сургах зорилгоор аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг явууллаа.
Зөвлөгөөнийг “Эрүүл мэнд - эрс шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар Аймаг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн 2014 оны 03 дугаар сарын 04-06-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоог нэмэгдүүлэх, эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгаа, хүний нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэлд нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх ээлтэй орчин бүрдүүлэх талаар хэлэлцэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Байгууллагын удирдлагын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ганчимэг, Геронтологийн үндэсний төвийн дарга Р.Оюунханд нар “Байгууллагын соёл, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ” сэдвээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөний үр дүнд байгууллага бүр байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээний удирдамж боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм.
Цаашид эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Завхан аймгийн Эрүүл мэндийн газар