АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
785 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн архивын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсанаар сум байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад  Архивын ерөнхий газрын мэргэжилтэн Ш.Даариймаа, Т.Түвшинтөгс нарыг урьж  “Баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх, архивын ажлын арга зүй, архивын баримтыг цахимд оруулах, Төрийн болон байгууллагын архивын програм ашиглах тухай” 24 цагийн сургалт хийлээ.

Сургалтанд аймаг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар,Төрийн архивын тасаг, төрийн болон төсөвт байгууллагуудын архив бичиг хэргийн 169  ажилтан хамрагдлаа.

Сургалтанд төр захиргааны болон төрийн байгууллагуудын архив бичиг хэргийн ажилтнууд бүгд хамрагдаж, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар нэгдсэн нэг ойлголттой болсоноороо чухал ач холбогдолтой юм.

2014-03-24 09:42:22