БШУЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах хорооны даргын 2014 оны 03-р сарын 06- ны өдрийн 4/1034 тоот албан бичгийг үндэслэн Боловсролын газрын даргын а/20 тоот тушаалаар олимпиад зохион байгуулах аймгийн комисс томилогдон 2014 оны 04-р сарын 2-оос 04-р сарын 04- ний өдрүүдэд ЧЭҮЛС дээр зохион байгууллаа.
Олимпиадын нээлтэнд Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Боловсролын газрын дарга Д.Одгэрэл, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын төлөөлөл оролцож үг хэлэв. Олимпиадад ерөнхий боловсролын 29 сургууль, МСҮТ- ийн 1021 багш, суралцагчидматематик, физик, хими, биологи, монголхэл, бичиг, англихэл, оросхэл, түүх нийгмийн ухаан, газарзүй, техник технологи, мэдээлэлзүй , сэтгэх чадвар гэсэн 55 төрлөөр / давхардсан тоогоор/ оролцож дүнгээ гаргав.
Олимпиадын 1-3-р байрт шалгарсан багш, суралцагсад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгов. Улсын төрөлжсөн олимпиадын II давааны аварга багш, сурагчид III даваанд оролцоно.