УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН ДҮН ГАРЛАА
624 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2013 оноос эхлэн Оюуны чадварын IQ  төвөөс оюуны хөгжил хичээлийг олон жил үр бүтээлтэй заасан багш нарыг БНХАУ-ын Бээжин хотод аялах эрхийн бичгээр урамшуулдаг болсон. Өнгөрсөн хичээлийн жилд Улиастай сумын бүрэн дунд 3-р сургууль, Дэвшил, Сонгино сумын сургуулиудаас 3 багш аялаад ирсэн.

Энэ жил Отгон сумын бага боловсролын багш Б. Гэрэлхүү, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургуулийн математикийн боловсролын багш Б. Нямдаваа,  Дэвшил сургуулийн бага боловсролын багш Д. Сарангоо нар БНХАУ-ын Бээжин хотод аялах эрхийн бичгээр шагнагдлаа. 

Дөрвөлжин сумын бага боловсролын багш С. Сарангэрэл, Улиастай сумын 4-рсургуулийн багш С. Цацрал, Жавхлант цогцолбор сургуулийн бага боловсролын багш Х. Эрдэнэчимэг, Улиастай сумын 3-рбүрэн дунд сургуулийн бага боловсролын багш Г. Цэрэндолгор, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн багш Ж. Алтанцэцэг нарыг Оюуны чадварын IQ төвийн“Өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа.

                                                                  БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

2014-04-08 11:23:02