Аваргын адислал бөхийн барилдаан өнгөрөгч ням гаригт өндөрлөлөө
668 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн үндэсний бөхийн холбоо,  Соёл спорт, аялал жуулчлалын газар хамтран  зохион байгуулсан Аваргын адислал бөхийн  барилдаан өчигдөр болж өнгөрсөн байна. Хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглож шөвгийн дөрөвт  Монгол улсын гарьд Б.Гончигдамба, Аймгийн арслан Л.Лха-Очир, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Т.Бэгзсүрэн нар тунаж Монгол улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж аймгийн арслан Л.Лха-Очир үзүүрлэлээ.

Дээрх барилдаанд Улсын гарьд Б.Гончигдамба,  Аймгийн арслан Т.Баттөмөр, Аймгийн арслан Л.Лха-Очир, Аймгийн арслан Ж.Сүхбат,  Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Аймгийн заан Б.Шаравнямбуу,  Аймгийн заан Г.Батцэрэн , Аймгийн харцага Т.Бэгзсүрэн, Аймгийн харцага Ш.Чинтулга, Аймгийн начин Б.Даваадорж, Аймгийн начин Э.Сумъяабазар, Аймгийн начин Т.Ганзаяа, Аймгийн начин Б.Чимэдвандан, Аймгийн начин Ж. Хангалбаатар,  Сумын заан Цамбагарав , Сумын заан Г.Анхбаяр нар Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж оролцсон байна.

  1. Түрүү Б.Гончигдамба У.Г
  2. Үзүүр Л.Лха- Очир А.а
  3. Ш. Пүрэвгарьд А.а
  4. Т.Бэгзсүрэн А.а

 

  1. Т.Баттөмөр а.х.а
  2. Ж.Сүхбат  а.а
  3. Б.Шаравнямбуу а.з
  4. Б.Даваадорж а.н.н

 

  1. М.Батбаяр а.з
  2. Д.Бат-Өлзий а.з
  3. .Цамбагарав с.з
  4. П.Баярсайхан а.н
  5. З.Хангалбаатар а.н
  6. Ш.Чинтулга а.х
  7. Г.Батцэрэн а.з
  8. Б.Чимэдвандан а.н.н

Хөдөөгийн хүчтэн аймгийн аварга шалгаруулах барилдаан, Аваргын адислал бөхийн баяр 2 дахь  жилдээ зохион байгуулагдаж 3 өдрийн туршид үргэлжиллээ.

Хөдөөгийн хүчтэн аймгийн аварга шалгаруулах барилдаанд 30 бөх тойргын журмаар  2 өдрийн туршид барилдаж сумын заан Г.Анхбаяр 1-р байр, аймгийн харцага Ш.Чинтулга 2-р байр, аймгийн начин П. Баярсайхан 3-р байр, аймгийн начин З.Хангалбаатар 4-р байр, сумын начин Г.Чойжанц 5-р байрыг тус тус эзэлсэн байна. Харин уран барилдааны шагналыг сумын начин Г.Чойжамц хүртжээ.

2014-04-15 09:32:01