Засгийн газраас хэрэгжиж байгаа “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг олон нийтэд таниулах, ажилгүй иргэдийг ажилтай болгох, Мэргэжлийн боловсрол сургалтын талаар олон нийтэд эерэг нөлөөллийг бий болгох, хандлагыг өөрчлөх зорилгоор Завхан аймагт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Хөдөлмөрийн сарын аян”-ыг Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн сургалт зохион байгууллаа. Хөдөлмөрийн аян бүтэн сарын турш үргэлжилэх юм байна.
Нээлтийн арга хэмжээнд Мэргэжлийн боловсролын салбар зөвлөлийн дарга, гишүүд, хөдөлмөрийн хэлтсийн дарга, Улиастай сумын засаг дарга, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн, Швейцарийн хөгжлийн агентлагийн МУ-ын баруун бүсийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн зөвлөх, баруун бүсийн арга зүйн төвийн менежер, төслийн төлөөлөгч, түншлэгч аж ахуй нэгж, төгсөгчдийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагууд, нийт багш, ажилчид, суралцагчид, иргэд оролцсон юм.
Тус арга хэмжээний үеэр:
Энэ дашрамд дуулгахад сарын аяны хүрээнд :
2014.04.17-ны өдөр
- "Төр-МБС-Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа" оролцогч байгууллагуудын уулзалт
2014.04.18-30-ны өдрүүдэд
- Сумдуудад ажиллах
2014.04.18-ны өдөр
- МБС-ын салбар зөвлөлийн хурал, бетон арматурын мэргэжлийн хөтөлбөрийн ажлын хэсгийн уулзалт
2014.05.07-ны өдөр
- "Эрэлт-Сургалт-Ажлын байр" нээлттэй хэлэлцүүлэг
2014.05.10-ны өдөр
- "Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь" иргэд хөдөлмөрчдийн уулзалт тус тус зохион байгуулагдана.