“Хүний эрхийн нээлттэй өдөр”ийн хүрээнд ХЭҮК-ын алын албаныхан өчигдөр орой 18 цагаас Улиастай сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өглөө. Энэ үеэр иргэд газар өмчлөх, олгох, газрын төлөвлөлт зэрэг газартай холбоотой асуудлаар ихэвчлэн ярилцах сонирхолтой байсан. Мөн таксины зогсоол, нийтийн авто машины зогсоол гэхчилэн олон асуудлуудыг хөндөж байв. Иргэд санал, бодлоо илэрхийлж, хууль зүйн зөвлөгөө авч, өөрийн эрх, үүргийн тухай хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө. “Хүний эрхийн нээлттэй өдөр”-Завхан аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар “ Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй” сэдэвт сургалт нутгийн удирдлагын ордоны А танхимд үргэлжилж байна.