Төрийн шагналаар шагнагдагдлаа
666 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Идэр сумын ахмад ажилтан Г.Дүндоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар гардуулан өглөө.

Идэр суманд амьдран суугаа Г.Дүндорж нь өдгөө 70 насыг зооглосон ч ажилсаг хөдөлмөрч нэгэн байлаа. Тэрээр өндөр настай гээд зүгээр суусангүй мал маллахын зэрэгцээ чулуу модоор олон зүйлийг урлажээ.

Сумын аварга анчин түүнийг төрсөн нутгийнхан нь их л хүндэтгэхийн зэрэгцээ үр хүүхдүүдээ зөв өгсөн хүмүүжүүлснийг энэ үеэр сумын удирдлагууд бахархан хэлж байсан юм. Түүний хүүхдүүд нь бүгд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болон ажиллаж төрөлх сумынхаа хөгжилд гар бие оролцохын зэрэгцээ ямар ч хүнд сайхан сэтгэлээр тусалдаг байна.

 

2014-04-24 17:11:22