Иргэний танхимд болсон тариаланчид ногоочдын хэлэлцүүлгийн үеэр хамгийн их яригдсан асуудал бол зоорины асуудал. Тиймээс аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар Улиастайн ногоочдын хамтаар зоорины асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Түүний санал болгосноор орон нутгийн өмчид байгаа ч одоо ашиглагдахгүй байгаа зарим байгууламжийг зоорь болгон ашиглах боломж байгааг хэлж ногоочдын хамтаар газар дээр нь танилцсан юм. Улиастайн ногоочдын хувьд өөрсдийн хүчээр жижиг, жижиг зоорийг барьсан ч их хэмжээгээр хадгалах боломжгүй, дээр нь нарийн ногоо хадгалах газаргүй учраас муудахаас нь өмнө хямд үнээр зарж борлуулдаг. Гэтэл иргэдийн хэрэгцээ их. Өвөл, хаврын улиралд нарийн ногоог дандаа гаднаас өндөр үнэтэйгээр худалдан авч борлуулж байгаа. Харин нарийн ногоог хадгалчихвал хямд үнэтэй, чанартай ногоогоор орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангах боломжтой байгаа юм. Зоорины асуудлыг цаашид нарийн судлан шийдвэрлэхээр болов.