Завхан аймгийн УЗХ-ны Халамжлуулагч-Сайн дурын идэвхтэнүүд Амьдрах ухааны сургалтаар төмс хүнсний ногоо тариалах чадавхтай боллоо
759 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Европын холбоо, Финляндын УЗХ-ны санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа “Хөдөөгийн нийгэм эдийн засгийг дэмжих” төслийн хүрээнд Завхан аймгийн УЗХ-ны сайн дурын идэвхтэнүүд, халамжлуулагч, ажил хөдөлмөр эрхлээгүй, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэй 35 иргэнд 2014оны 04-р сарын 25-26-ны өдрүүдэд “Хүнсний ногоо тариалж экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж хэвшье” сэдэвт 2 өдрийн сургалтыг Аймгийн ҮХААГ-ын хүнсний эрүүл ахуйн мэргэжилтэн Ж.Сумъяа, ДЗМОУБ-ын зөвлөх, ургамал зүйч-агротехнологич Р.Наранцэцэг, Баруун бүсийн худалдааны төвийн ажилтан, газар тариалан-хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа Ургамал зүйч-ногоочин Д.Нямсүрэн нар хичээл зааж, Аймгийн УЗХорооны ажилтанууд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтанд газар тариалан, хүнсний ногоо тариалж амьдрал ахуйгаа дээшлүүлэх чин хүсэлтэй иргэд ногоо тарих гэж байгаа газар тариаланд анх удаа орж ажиллах гэж байгаа УЗХ-ны халамжлуулагчид, сайн дурын

идэвхтэнүүд оролцсоноороо онцлог байлаа.  Энэ сургалтаар:

  1. Төмс, Манжин, лууван, байцаа, өргөст хэмх, улаан лоолын  түүний агротехнологи, тарих болон хортонтой тэмцэх, талбайгаа тариалтанд бэлтгэх, Хэмх, лоолийн үрсэлгээ хийх хугацаа, ил талбайд шилжүүлэн суулгах,  таналт тайралтыг яаж хийх
  2. Хүлэмжний зохион байгуулалт тэдгээрийн орц хэмжээ, ямар ногоо тарьж болох түүний агротехнологи, хүлэмжний ногооны хөрсний бүтэц, бордоог хэрхэн хэрэглэх
  3. Арвайн үрийг үрслүүлэх арга технологи, тариалах арга зүй, Нөөшийн тухай ойлголт, нөөш бэлтгэх аргууд
  4. Өргөст хэмх, алаг салат, луувангийн чанамал, алимны нухаш, компот  хийх çýðýã сэдвүүдээр хичээл зааж, Өргөст хэмх, алаг салат, луувангийн чанамал, алимны нухаш, компот  хийх дадлага ажил хийлээ.

Ногоочин Д.Нямсүрэн 3 жилийн өмнө 200 гр халтар арвайн үр авч 2 тн болгосон туршлагаасаа хуваалцаж, оролцогч бүрт 50 гр халтар арвайн үр олгосноор оролцогчид өөрийн хашаа, байр, орчиндоо 1 м2 талбайд арвай тарихаар шийдэж,  энэ сургалтыг их  цаг үеэ олсон өгөөжтэй сургалт  болсныг оролцогчид тэмдэглэж, Аймгийн УЗХ-ны сайн дурын идэвхтэн Т.Гантуяа, Д.Нямсүрэн, Б.Мөнхтуяа нар 2-3 халамжлуулагчийг дагалдуулан Завхан аймгийн брэнд болох “Улаан хальст” сармис тарихаар 3 кг сармисны үр олж шийдэж чадаагүй асуудлаа шийдэж мэдэхгүй юмаа мэдэж, буруу хийж байсан арчилгаагаа зөв технологийн дагуу хийх боллоо гэäãýý хэллээ.

    

2014-04-30 09:45:12