“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”- ийн хүрээнд Олон улсын эх баригчдын өдрийг угтаж “Нярай хүүхдэд үзүүлэх эх барихын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” сэдэвт ажил мэргэжлийн аймгийн аврага шалгаруулах II-р шатны уралдааныг 2014 оны 04 сарын 28-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгууллаа.
Уралдааны зорилго нь “Асаргаасувилгааныүндсэнзарчим”-ын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, нярай, хүүхдэд үзүүлэх эх барихын, сувилахуйн тусламж үйлчилгээнд түгээмэл үйлдлийн MNS4621:2008 стандартыг мөрдөж хэвшүүлэх байсан. Уралдаанд сум, өрхийн эрүүл мэндийн төв, хөдөөгийн багт ажиллаж буй 19 бага эмч, эх баригч оролцож мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, харилцан туршлага солилцлоо.
Ажил мэргэжлийн уралдаанд:
Тэргүүн байр: Яруу сумын ЭМТ-ийн эх баригч Ц.Хишигмаа
АНЭ-ийн төрөх тасгийн эх баригч А.Ариунтуяа
Дэд байр: Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эх баригч Г.Янжиндулам
Гутгаар байр: Идэр сумын ЭМТ-ийн эх баригч Т.Алтанцэцэг нар тус тус шалгарлаа.
Уралдаанд оролцсон нийт эх баригч нарыг Сувилахуйн амьдрал төвийн дэмжлэгтэйгээр ОХУ-ын Улан Үдэ хотод 30%-ийн хөнгөлөлттэй аялах, туршлага солилцох эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.Тус уралдаан нь алслагдсан багийн бага эмч, сумдын эх баригч, бага эмч нарыг хамруулан II үе шаттай зохион байгуулагдсан, удахгүй болох мэргэжлийн зэргийн шалгалтын өмнөх сорил болсон онцлогтой байсан юм.