“Завхан аймгийн барилгын салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн 2014” өнгөрсөн бямба гаригт болж өндөрлөлөө. Аймгийн ЗДТГ, Завхан аймгийн БХ, Mercy Corps хамтран энэ удаагийн зөвлөгөөнийг “Завхан нутгийнхаа хөгжилд Барилгачин таны оролцоо” уриатайгаар зохион байгуулсан юм .Зөвлөгөөнд Аймгийн ЗД-ын орлогч Ч.Пунцаг , МБХ-ны ерөнхийлөгч М.Батбаатар, ГХБХБГазрын хэлтсийн дарга С.Жанчив,Аймгийн хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Бибиш, Аймгийн ЗД-ын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга Ж.Сүхбаатар, Аймгийн МХГ-ын Барилга, техник хяналтын улсын байцаагч Ж.Цэдэн-Иш, Ахмад барилгачид,барилгын ХХК-ууд, сумдын орлогч дарга нар, МСҮТ зэргийг хамарсан өргөн хүрээтэй уулзалт боллоо.
Аймгийн барилгын салбарт барилга угсралтын 32, зураг төслийн 4, барилгын материал үйлдвэрлэлийн 10 компани байгаа боловч үйл ажиллагаагаа эрхэлж тусгай зөвшөөрлийг 30 компани л авчээ. Дээрх ХХК-ууд жилийн дунджаар 200,0-1600,0 сая төгрөгийн борлуулалттай бөгөөд БУА 12,9 тэрбум , зураг төсөл 56,1 сая , барилгын материал 1,1 тэрбумд тус тус үйлдвэрлэдэг байна. Одоогоор манай аймагт 400-аад барилгачин улирлын чанартай ажиллаж байна. Ажилчдаа тогтвортой ажиллах нөхцлөөр хангахгүй байх, чанаргүй барилга барих, ажлын доголдол гаргаж байгаа нь манай аймгийн барилгын компаниуд бэхжиж чадаагүйтэй шууд холбоотой нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр барилгын компаниуд ажил багатай байгааг мартаж болохгүй. Мөн зураг төсөв нь бэлэн болоогүй урсгал болон х засвар, шинэ барилгуудыг улсын болон орон нутгийн төсөвт тусгагдсан сонгон шалгаруулалт хэт оройтож зарлагдсанаас барилгын ажил оны эцэсрүү шахагдаж чанарт муугаар нөлөөлж байна гэлээ. Тухайлбал Цагаансээр ххк-ний Отгон суманд барьсан Нутгийн захиргааны ордон, цэцэрлэгийн барилгуудаас харж болно. Манай аймагт барилгын өртгийг нэмэгдүүлж байгаа нэг хүчин зүйл бол ханын материалын асуудал юм. Ханын материалын дорвитой үйлдвэр байхгүйгээс УБ, Ховд, Говь-Алтайгаас ханын материал зөөж байна. Ийнхүү тээврээс шалтгаалж нэг ширхэг тоосго 400-500 төгрөгийн өртөгтэй байгаа юм. Тэгвэл газар дээрээ 1ш тоосго 180-250 төгрөг байдаг байна. Тиймд Яруу суманд буй тоосгоны үйлдвэрийн технологид шинэчлэл хийх, Тосонцэнгэлд байгуулахаар төсөл шалгарсан тоосгоны үйлдвэрийг бүхийл талаар дэмжин хэрэгтэйг мэргэжилтэн нар дурьдаж байлаа. Мөн үйлдвэрүүд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг уриалж байлаа.
Барилгын салбарыг хөгжүүлэх нь аймаг орныхоо хөгжлийг түргэтгэх гол асуудлын нэг юм. Аймагт зарлагдаж байгаа томоохон төсөл арга хэмжээг бодлогоор нутгийн компаниуддаа өгч хүчин чадлыг нь нэмэгдүүлмээр байна гэж байсан. Харин Худалдан авах ажиллагааны газраас чанарын асуудлыг хөндөж , орон нутгийн компаниуд стандартыг бүрэн хангахгүй байгаа тухай хэлсэн юм.
Барилгын салбар мэргэжилтэй боловсон хүчин ИТА-уудаар дутмаг байгаа нь компаниудын өсөн дэвжихэд саад болдог хэмээн хэлж болно. Сүүлийн жилүүдэд төр засгаас мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар онцгой анхаарч МСҮТөвүүдийг бэхжүүлэх нь зарим төсөл хөрөнгөөр байнгын болон хурдавчилсан сургалтуудыг зохион байгуулсны үр дүнд хөдөлмөрийн болон сургалтын байгууллага, ажил олгогчид , суралцагч нарын 4 талт гэрээ байгуулан ажилжээ. Гэвч гэрээний үр дүнд төдийлөн сэтгэл ханамжгүй байгаагаа БХ-оос хэллээ. Завхан аймгийн барилгын салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн 2014” өнөөдөр бүтэн өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө. Тус арга хэмжээний хаалтын ажиллагааны үеэр тэд шилдэг ажилтан, ххк-уудаа шалгаруулсан юм. Монголын барилгачдын холбооны дээд шагнал “Аварга барилгачин”-аар Л.Хүрэлбаатар, С.Цэндсүрэн, “Аварга барилгачин” одонгоор Б.Дагвадорж , Аймгийн барилгын БХ-ны өрөгмжлөлөөр Гандархан ХХК, Жавхлант тур ХХК, Д.Цэрэнпунцаг , О.Оюунтуяа, Ц.Гүрсэд , Аймгийн 90 жилийн ойн медиалаар Д.Уранчимэг нар тус тус шагнууллаа.