Техникийн хяналт шалгалтад 23 байгууллага хамрагджээ
800 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн МХГ-ынБарилга, техник хяналтын байцаагч Ж.Цэдэн- Иш “Аймгийн барилгын салбарын ХАБЭА ба техникийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох “ талаар мэдээлэв.

2014 оны 4-р сарын байдлаар Завхан аймгийн хэмжээнд барилгын угсралт засвар, барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 40 байгууллага бүртгэгдснээс:

  • Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр -4
  • Зураг төсөл боловсруулах чиглэлээр-4
  • Барилгын угсралт , засварын чиглэлээр -32 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн мэргэжлийн хяналтын газраас сүүлийн 3 жилд хийсэн хяналт шалтгалтын ажлын дүнгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын угсаралт , засварын ажил гүйцэтгэж байгаа давхардсан тоогоор 23 байгууллага барилгын техникийн хяналт шалгалтанд хамрагдсан байна.

Манай аймагт 1. Гүйцэтгэгч байгууллагын чанарын дотоод хяналт 2. Захиалагчийн хяналт 3. Зохиогчийн хяналт 4. Хөндлөнгийн хяналтууд хийгдэж байна.

Нийтлэг илэрсэн зөрчлүүд: Цутгамал төмөр бетон хийцүүдээс тухай бүр дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гаргуулдаггүй, барилгын норм ба дүрэм/ БНБД/ зөрчиж угсралт засварын ажлыг гүйцэтгэсэн, захиалагч, зураг төслийн байгууллагын үе шатны ажилд тавих хяналт дүрэм журмын шаардлагын хэмжээнд хийгддэггүй зэрэг арваад нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу барилгын  гүйцэтгэгч байгууллагууд байгууллагын даргын тушаалаар дотоод хяналт хариуцсан нэгж, ажилтан томилж аймгийн МХГ-т хариу ирүүлсэн боловч ЗГ-ын 2011 оны 311 дүгээр тогтоолоор  батлагдсан “Аж ахуй нэгж байгууллагын дотоод хяналтын журам”-ын шаардлагынхэмжээнд хүрч ажилддаггүй, ИТА-нуудын ажлын хариуцлага сахилга бат сул, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, Ажлын удирдлага зохион байгуулалт хангалтгүй зэрэг нь зөрчил гарах шалтгаан болжээ.

Завхан аймгийн барилгын гүйцэтгэгч захиалагч зураг төслийн болон хөндлөнгийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч ажлын үе шат бүхэнд хийх хяналтыг тогтмолжуулснаар бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ өсөн нэмэгдэх боломжтой.

2014-05-05 12:12:10