“Байгаль эх-2014” олимпиад болж өнгөрлөө
817 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Л.Цэндийн нэрэмжит Бүрэн дунд I сургуулийн ахмад багш Л.Амгалангийн нэрэмжит “Байгаль эх-2014” олимпиад 2014.05.02-03-ны өдөр Тосонцэнгэл суманд болж өнгөрлөө.Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Асар Өргөө” ХХК-ний санаачилгаар  гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус олимпиадад Завхан аймгийн 10 сургуулийн 300 –аад сурагч, 30 гаруй багш 11  ангиллаар оюун ухааны цэц мэргэнээ сорижээ. V  ангийн  сурагчдаас Улиастай сумын Дэвшил сургуулийн сурагч  Д.Сувд-Эрдэнэ / багш-А.Шаравжамц/, Тосонцэнгэлийн II сургуулийн Г.Тэргэл /багш-Ч.Лхагважав/, Улиастайн III сургуулийн Г.Мягмардорж /багш-Ц.Наранчимэг/, Тосонцэнгэлийн II сургуулийн Ч.Уртнасан /багш-Б.Должинсүрэн/, Нөмрөг сумын сургуулийн С.Жавзандулам /багш-Г.Гажидмаа/ ; YI ангийн сурагчдаас Тосонцэнгэлийн I сургуулийн Э.Хатанбат /багш-Г.Оюундэлгэр/, Тосонцэнгэлийн I сургуулийн Х.Үүрцайх /багш -Ш.Төгсжаргал/, Тосонцэнгэлийн II сургуулийн Г.Номин-Эрдэнэ / багш-Б.Ганчулуун/;VII ангийн сурагчдаас Тосонцэнгэлийн I сургуулийн Б.Пүрэвдорж, Ё.Гүндалай /багш-П.Норжмаа/, Тосонцэнгэлийн II сургуулийн Г.Мягмаржав/ Со. Долгорсүрэн/, Тосонцэнгэлийн I сургуулийн М.Бадмааравдан /багш-П.Норжмаа/, Их-Уул сумын сургуулийн Б.Ядамсүрэн /багш-Азжаргал/;YIII ангийн сурагчдаас Улиастайн III сургуулийн Г.Дөлгөөн /багш-М.Лхагвасүрэн/ , Тосонцэнгэлийн I сургуулийн П.Пэлжээ /багш-П.Норжмаа, Т.Батмэнд/, ЧЭҮЛС-ийн Б.Баасан-Очир /багш-Г.Дэмбэрэлмаа/,  Тосонцэнгэлийн II сургуулийн Б.Баасансүрэн /багш-Со.Долгорсүрэн, П.Гансүх/, Улиастайн Жавхлант цогцолбор сургуулийн Н.Билэгсайхан /багш-Б.Цэрэндэжид/;

IX ангийн сурагчдаас ЧЭҮЛС-ийн Ц.Энхманлай /багш-Чимэдрэгзэн/, Их-Уул сумын сургуулийн Б.Нямдулам /багш- Оюунцэцэг/, Нөмрөг сумын сургуулийн Б.Нямсайхан / багш-Мөнхбаатар/, Тосонцэнгэлийн I сургуулийн Б.Гантулга /багш-П.Норжмаа/, Улиастайн Дэвшил сургуулийн С.Хатанзаяа/ багш-Н.Рэнсмаа/; X ангийн сурагчдаас Тосонцэнгэлийн I сургуулийн Б.Гүррагчаа/ Б.Номинцэцэг/, ЧЭҮЛС-ийн Э.Эрдэнэчимэг/Г.Дэмбэрэлмаа/, Тосонцэнгэлийн II сургуулийн Б.Цэрэнсодном /багш-Со.Долгорсүрэн, П.Гансүх/, Жавхлант цогцолбор сургуулийн Ц.Уранчимэг/ багш-Ө.Алтанцэцэг/, Сонгино сумын Д.Батчимэг/ багш-С.Роломжав/;

11 жилийн XI ангийн сурагчдаас Тосонцэнгэлийн I сургуулийн С.Баярмаа /багш- П.Норжмаа, Т.Батмэнд/, Дэвшил сургуулийн Д.Цэнд-Аюуш /багш- Содномбалжир/, Жавхлант цогцолбор сургуулийн Э.Сайханцэцэг, Б.Лхагвадэмбэрэл /багш- Батболд, Б.Цэрэндэжид/, ЧЭҮЛС-ийн Ж.Чулуунтөмөр /Чимэдрэгзэн/;

12 жилийн XI ангийн сурагчдаас Жавхлант  цогцолбор  сургуулийн  П.Галиндэв / багш- Б.Цэрэндэжид/, Сонгино сумын сургуулийн  Э.Мөнх-Эрдэнэ /багш-С.Роломжав/, Тосонцэнгэлийн II сургуулийн У.Түмэн-Аюуш/ багш-Со.Долгорсүрэн, П.Гансүх/, Сонгино сумын В.Шинэбаяр/багш- С.Роломжав/, Тосонцэнгэлийн I сургуулийн Г.Жинжийжалам/ багш-П.Норжмаа, Т.Батмэнд/ нар эхний 5 байранд шалгарсан байна.

 Сурагчдаас тэргүүн байр  алтан медаль,Батламж, 50,0-70,0 мянган төгрөг, 2-р байр мөнгөн медаль, Батламж 40,0-60,0 мянган төгрөг, 3-р байр  хүрэл медаль, Батламж 30,0-50,0 мянган төгрөг, шагналт байр Батламж 20,0-30,0 мянган төгрөгөөр шагнуулжээ. Бага боловсролын багш нараас Тосонцэнгэлийн I сургуулийн багш В.Долгорсүрэн, Жавхлант цогцолбор сургуулийн багш Ш.Оюунбилэг, Улиастайн III сургуулийн багш Бямбадэмбэрэл, Дэвшил сургуулийн А.Шаравжамц, Тосонцэнгэлийн I сургуулийн багш Чулуун  нар шалгарч Батламж 400,0-200,0 мянган төгрөг;  Химийн багш нараас- ЧЭҮЛС-ийн багш  Ц.Чимэдрэгзэн, Тосонцэнгэлийн II сургуулийн  багш  П.Гансүх, Жавхлант цогцолбор сургуулийн Цэрэндэжид, Дэвшил сургуулийн Содномбалжир,  Тосонцэнгэлийн I сургуулийн П.Батмэнд нар шалгарч  Батламж 500,0-150,0 мянган төгрөг; Биологийн багш нараас  Тосонцэнгэлийн I сургуулийн Д.Норжмаа, Жавхлант цогцолбор сургуулийн Д.Пүрэвдорж, М.Хоролмаа, Тосонцэнгэлийн II сургуулийн Со. Долгорсүрэн, ЧЭҮЛС-ийн Р.Отгонбаатар нар шалгаран Батламж 500,0-150,0 мянган төгрөгөөр шагнуулжээ. Багийн дүнгээр 111,8 оноогоор Тэргүүн байранд шалгарсан Л.Цэндийн нэрэмжит Тосонцэнгэлийн I сургуулийг   шилжин явах цом,  1,0 сая  төгрөгөөр шагнасны зэрэгцээ тус сургуулийн Байгалийн ухааны заах аргын нэгдэлд орчин үеийн гурван үйлдэлт өнгөт принтер бэлэглэжээ.

Уламжлал болгон зохион байгуулж буй “Байгаль эх-2014” олимпиадыг Л.Амгалан багшийн хүүхдүүдийн үүсгэн байгуулсан  “Асар өргөө” ХХК 15,3 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

 

2014-05-07 18:02:21