Аймгийн ЗДТГ, МБЭЭХ-ноос санаачлан зохион байгуулж буй “Нутгийн хөгжил –Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганы хэмжээнд “Нутгийн бренд –Хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдаа ССАЖГазарт бүтээлүүдээ дэлгээд байна .Манай аймгийн 23 сум, 6 багаас нийт 400 гаруй иргэд хамрагдсан байна. Тус үзэсгэлэн хоёр өдрийн турш 9-18 цагийн хооронд иргэд, олон нийтэд үйлчилнэ. Энд уран зураг, гар хийцийн гоёл чимэглэл, эсгий урлал, Монгол дээл ,гутал, арьс ширэн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн гар хийцийн эдлэлүүд дэлгэгджээ.