“ХӨНГӨВЧЛӨХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСАГ” –тай боллоо
673 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын тэргүүн хатагтай , “Итгэл хавдаргүй Монгол” үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа өчигдөр манай аймагт айлчилж “ХӨНГӨВЧЛӨХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСАГ” –ийг нээлээ . Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй  Монгол улсын  хүн амын дунд хорт хавдрын  өвчлөл өсөж, улмаар залуужин хорт хавдрын  шалгаант  нас баралт нас баралтын тэргүүлэх шалтгааны  нэг болоод  байгаа нь төрийн болон  төрийн бус  байгууллага,  эрүүл мэндийн салбарын  тулгамдсан  асуудлуудын нэг болж байна. Тухайлбал монгол  улсад 2013 оны байдлаар шинээр 5252 хүн хавдрын өвчлөлд  бүртгэгдэж  12436 хүн хяналтанд  байгаа бол  манай аймагт  сүүлийн  3 жилд  шинээр 440 хүн  өвчилж, 352 хүн  нас барж  одоогийн байдлаар  348 хүн  хавдрын  өвчтэй хяналтанд  байна.

Иймд хөнгөвчлөх  тусламж үйлчилгээний  тасаг байгуулах тухай ЭМ-ийн сайдын 2010 оны 292-р тушаал, 2013 оны 344-р тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбарт сэтгэлд нийцсэн  8 үйлчилгээг    нэвтрүүлэх  чиглэлийг эрхэм болгон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл мэнд эрс шинчлэл”  аймгийн дэд хөтөлбөр боловсруулж аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 200 сая төгрөгийн санхүүжилтийг хийн хэрэгжүүлсэн.

 

Энэ ажлынхаа хүрээнд хөнгөвчлөх  тусламж үйлчилгээний  тасагийнхаа байранд засвар үйлчилгээ  хийж,  нэн шаардлагатай зарим  эд хогшил тоног төхөөрөмжөөр тохижуулсан боловч дутагдалтай байсаныг танай сан хоёр үйлдэлтэй функцональ ор, эмнэлэгийн ор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат , өвчтөн хянадаг монитор аппарат , дуслын автомат шахуурга пами , телевизор , хөргөгч , даралтны аппарат , эмийн тэргэнцэр , сувилагчийн шкаф бүхий 10 нэр төрлийн 18 ширхэг  24 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэн хөнгөвчлөх  тусламж  үйлчилгээний  2 өрөөг  иж бүрэн тохижуулж  дэмжлэг үзүүллээ.

Х.Болормаа таны өгсөн  тусламж өвчин шаналалд зовсон олон хүний өвчинг илааршуулан улмаар эдгэхэд тус болж олон олон гэр бүлд баяр хөөр, гэрэл гэгээ, итгэлийг авчирнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

 

2014-05-09 18:21:01