Үндэсний бөх, хөнгөн атлетик, ширээний теннисийн АӨҮА- ууд тодорлоо
744 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдснаар 2013- 2014 оны хичээлийн жилд спортын 12 төрлөөр “Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах” төлөвлөгөөтэй байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд сүүлийн гурван төрөл буюу өсвөр үеийн үндэсний бөх, хөнгөн атлетик, ширээний теннисийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд 18 сум, 24 байгууллагын 256 сурагч, багш, дасгалжуулагчид оролцлоо. Үндэсний бөхийн тэмцээн 16 , 17, 18 насны ангилалд тойргоор барилдаж аваргуудаа шалгаруулсан. Харин хөнгөн атлетик буюу уртын харайлтын төрлүүдэд 100,200, 800, 1500 метрт охид, хөвгүүд өрсөлдлөө. Ширээний теннис ганцаарчилсан, холимог хосын төрлүүдээр зохион байгуулагдсан байна.

Энэ үеэр Хөнгөн атлетик, Ширээний теннисийн холбоо байгуулагджээ. Хөнгөн атлетикийн холбооны тэргүүнээр Аймгийн Засаг дарга, МУ-ын Хөнгөн Атлетикийн спортын дэд мастер Ж.Жамъянтив, Ширээний теннисийн холбооны тэргүүнээр Улиастай сумын ЗДТГ-ын дарга Д.Сандагдорж нар сонгогдсон байна. Дээрх уралдаан тэмцээний нэгэн сонирхолтой мөч нь аймгийн хамгийн хурдан хүүхэд шалгаруулах байлаа. Аймгийн хамгийн хурдан хүүхдээр Түдэвтэй сумын сурагч Э.Золзаяа, Б.Бат-Эрдэнэ нар шалгарч Аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагджээ.

2014-05-12 18:25:02